Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагджээ
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагджээ

coolBy cool04/12/2023Updated:10/09/2023Сэтгэгдэл байхгүй10 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.

Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ  ямар хэргээр яллагдагч  болсныг  хүргэж байна.

 

Яллагдагч Хадбаасангийн Бат-Эрдэнэ нь “Монгол драй милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэгтэй бүлэглэн Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банканд төслийн санхүүжилтийн зээл авах хүсэлт гаргасан “Монгол драй милк” ХХК-ийн зээлийн шинжилгээг хурдан шуурхай хийж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг зээлийн шинжилгээ хийж буй мэргэжилтнүүдээс байнга шаардаж, мэргэжлийн хороодын санал, дүгнэлт бэлэн боловсруулагдаагүй байхад өөрийн санаачилгаар Зээлийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Зээлийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Улмаар Зээлийн хороо нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат даргалж, гишүүдэд дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, дэд захирал бөгөөд актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, дэд захирал бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Г.Дөлгөөн, дэд захирал бөгөөд хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29.2 сая хүртэлх ам.долларын зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ;

  • Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-566 дугаар тушаалаар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 6.2 “Зээлтэй холбоотой асуудлыг энэхүү журмын 7.2-д заасан “Зээлийн үнэлгээ”-ний дагуу Зээлийн газрын боловсруулсан санал,
  • Эрсдэлийн Удирдлагын газрын дүгнэлт болон Актив-Пассивын удирдлагын хорооны дүгнэлтийг харгалзан Зээлийн хороогоор шийдвэрлэнэ” гэснийг,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлого”-ын 7.2 “Зээлтэй холбоотой асуудлын шийдвэрийг Эрсдэлийн Удирдлагын газрын дүгнэлт болон Актив-Пассивын удирдлагын хорооны дүгнэлтэд үндэслэн Зээлийн хорооны гишүүдийн дийлэнх олонхын саналд тулгуурлан гаргана…” гэснийг,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-34 дүгээр тушаалаар батлагдсан “Зээлийн хорооны журам”- ын 2.2.1. Зээлийн хороо нь хуулиар тогтоосон хязгаарлалт, банкны зээлийн бодлогын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 2.2.1.1. “Зээлийн мэргэжилтнүүдээр бүрэн хэмжээнд судлагдаж, Эрсдэлийн удирдлагын газар болон Актив, пассивын удирдлагын газрын дүгнэлт гаргуулсан зээл хүсэгчийн холбогдох материал болон Зээлийн газраас оруулж буй санал зэргийг үндэслэн зээл олгох” гэснийг,
  • Мөн дээрх журмын 4.1. “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, банкны зээлийн бодлого, энэхүү журам болон холбогдох бусад эрх зүйн актыг зөрчиж шийдвэр гаргахыг хориглоно”, 4.2. “Зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг банкныхаас дээгүүр тавих, учирч болох эрсдэлийг санаатайгаар нуух, бусад гишүүдийн саналыг аялдан дагалдахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,

Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтад заасан “Зээлдэгч болон төсөл санаачлагч нь тухайн үйл ажиллагааны салбарт туршлага, чадвартай, эрх бүхий, мэргэшсэн байх бөгөөд сайн компанийн засаглалтай байна. Зээлдэгч нь төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төсөл нь нийгэм эдийн засгийн үр бүтээмжтэй байхыг шаардахын зэрэгцээ төслийн зээлд Техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэлтэй гаргасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй (үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа), бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох эрсдэлтэй, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 (хорин есөн сая хоёр зуун мянга) хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжиж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүргүүлсэн,

Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй “Монгол драй милк” ХХК- ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 (хорин есөн сая хоёр зуун мянга) хүртэлх ам.долларын зээлийг хангагдаагүй хуулийн шаардлагуудыг хангуулах нөхцөлтэйгөөр олгох зөвшөөрөл олгосон ба Зээлийн хороо нь уг хууль бус шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “Монгол драй милк” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” шаардлагыг хангаагүй байхад;

Зээлийн хорооны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн “Монгол драй милк” ХХК-д 4 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэх хуралд Зээлийн хорооны гишүүн Ч.Энхбат, Б.Чойжилжалбуу, Г.Дөлгөөн, Д.Дэлгэрссайхан нарын бүрэлдэхүүнтэй оролцон зээл олгохыг дэмжсэн санал өгч, Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаартай тушаал гаргаж

  • “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд эхний ээлжинд байгуулагдах хуурай сүү, аарцны 16 цехийг санхүүжүүлэхээр 4,000 000.00 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр,
  • 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Зээлийн хорооны хуралдаанд Зээлийн хорооны гишүүн Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Г.Дөлгөөн, Д.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн нэмэлт 3,404,000 ам.долларын санхүүжилтийг олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Батбаярын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А-111 дугаар тушаалаар “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд байгуулагдах 14 цехийн санхүүжилтэд зориулж 3,404 000 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр,
  • 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Зээлийн удирдлагын хорооны хуралдаанд Зээлийн удирдлагын хорооны гишүүн Ч.Энхбат, Г.Дөлгөөн, Я.Сод- Эрдэнэ, Б.Чойжилжалбуу, Д.Ринчиндорж, Б.Будхүү нарын бүрэлдэхүүнтэй оролцож “Монгол хуурай сүү” төсөлд нэмэлт санхүүжилт олгохыг дэмжиж, гүйцэтгэх захирал Б.Батбаярын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-320 дугаар тушаалаар “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төслийн нэмэлт 30 хуурай сүүний үйлдвэрийн санхүүжилтэд зориулж 7 560,970 ам.долларын зээлийн санхүүжилтийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хийж,

“Монгол драй милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг нарт эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Үүнээс гадна түүнийг Эрүүгийн хуулийн өөр зүйл ангиар мөн яллаад байгаа юм. Тодруулбал, “Монгол драй милк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэгтэй бүлэглэн нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Б.Батбаярын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн улмаас бий болсон орлого болох 14,964,970 ам.доллар буюу 36,111,684,763 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “Монгол драй милк” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 495074119 тоот ам.долларын харилцах данснаас 2017 оны 5 дугаар сарын 16-аас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 13,779,470 ам.доллар, “Касэк” ХХК-ийн худалдаа хөгжлийн банк дахь 495074117 тоот ам.долларын дансанд 2017 оны 5 дугаар сарын 16-аас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр 1,162,500 ам.долларыг тус тус шилжүүлэн авч ашиглан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Хэргийг шалгаж байх хугацаанд түүнийг цагдан хориод байхад эрүүл мэндийн байдал нь доройтож байсан түүхтэй. Тодруулбал, Х.Бат-Эрдэнэд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, нийт 137 хоног цагдан хоригдсон, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 858 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тухайн зүйл ангийг тодруулах юм бол

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

2.2. Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Бэлтгэсэн:

А.Баярмаа

Холбоотой мэдээлэл буюу өмнөх цуврал:

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№1/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№2/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№3/

Хавтаст хэрэг: Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн ээжийн компанид зээл гаргаж өгөөд яллагдагчаар татагджээ /цуврал№4/

Хавтаст хэрэг: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 100,000 ам.долларын хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжснөө тайлбарлаж чадаагүй тул яллагдагчаар татагджээ /цуврал№5/

Хавтаст хэрэг: Б.Найдалаа Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа “Бэрэн групп” ХХК-д 44.3 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№6/

Хавтаст хэрэг: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 62,058,455,541 төгрөгийн учруулсан, 70 сая төгрөг хахуульд авсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал №8/

Хавтаст хэрэг: ‘Таван нүдэн’ Б.Батзаяа гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял авна /цуврал№9/

Хавтаст хэрэг: Алуурчин Б.Махбал Хөгжлийн банкaнд 138,534,947,577 төгрөгийн хохирол учруулсан буюу  ТАВАН хэрэгт яллагдагчаар татагджээ /цуврал№10/

 Хавтаст хэрэг: Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөгжлийн банканд 44,3  тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№11/

Хавтаст хэрэг: Сайд асан Н.Батбаяр 5-12 жилийн ялтай гурван хэрэгт яллагдагчаар татагдаад байна /цуврал№12/

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.