Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Тэгвэл тус тэмцээний алтан медалийн төлөө Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болжээ.
2017 оны дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоны хувьд допингийн асуудлаар тив, дэлхийн уралдаанд оролцохгүй дөрвөн жил өнгөрүүлсэн билээ.
Тэрбээр спортдоо эргэн ирэлт хийхдээ 62 кг-ын жинд Ази тивийн аваргад гурав дахиа финалдсан нь энэ юм.

