Монголын анхны андрожинёс модель гэдгээрээ олонд танигдсан Билли буюу М.Билгүүн өдгөө хүйсээ солиулж, трансжендер болсон. Үсээ ургуулж, хөх хийлгэх зэрэг багагүй гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн түүнийг эрэгтэй хүн байсан гэхэд итгэх хүн ховор.
Тэгвэл тэрбээр өдгөө Синдерилла гоо сайхны клинникийн нүүр царайгаар ажиллаж эхэлсэн байна.
Сошиалд Билли Мөнх нэрээр алдаршсан М.Билгүүн өдгөө 28 настай. Тэрбээр нэг хэсэг өмнөд азид амьдарч ажиллаж байгаад, сүүлийн хэдэн жил эх орондоо бүр мөсөн ирсэн.