Загвар өмсөгч Төгсийн анхны нөхөр, охиных нь аав гэгддэг модель Эрдэнэцогт буюу Ээгий шинэ найз бүсгүйтэй болжээ. Түүний хувьд өнгөрсөн ковидын үеэр экс найз бүсгүй болох Ганчимэг гэх эмэгтэйг хүчирхийлж, гэмтээгээд зогсохгүй гэрт нь танхайрсан талаарх бичлэг сошиалд дэлгэгдэж байсан.
Түүнээс хойш нам жим амьдрах болсон тэд өдгөө хоёр тийш болсон бөгөөд загвар өмсөгч Эрдэнэцогт шинэ найз бүсгүйгээрээ цахим хуудсаа чимэх болсон байна.
Эрдэнэцогтын хувьд хотын унаган хүүхэд бөгөөд загварын салбарт дөнгөж танигдаж байхдаа загвар өмсөгч Төгстэй романс үүсгэж, хамтдаа амьдран охинтой болж байсан. Тэдний охин өдгөө 11 нас хүрсэн.