Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: Шүүхийг үл хүндэтгэсэн УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагджээ
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: Шүүхийг үл хүндэтгэсэн УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагджээ

coolBy cool04/17/2023Сэтгэгдэл байхгүй7 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.

Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг ямар хэргээр яллагдагч  болсныг  хүргэж байна.

Яллагдагч Хассуурийн Ганхуяг нь өөрийн үүсгэн байгуулсан “Глобал Майнинг Сервис” ХХК-аар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшиж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлж,

Улмаар Г.Амартүвшин нь Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

 Х.Ганхуягийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор,

  • Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Батбаатар, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цоожсүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч Т.Пүрэвсүрэн, Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмон нартай урьдчилан үсгэж тохиролцон бүлэглэж,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Батбаатар, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цоожсүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч Т.Пүрэвсүрэн нарт “Вертекс Майнинг Партнер ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулагдах 33.000.000.000 төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн дахин гаргах” гэсэн хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас 2/19/046 дугаартай “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөг болгон нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан” гэсэн “Барьцаа хөрөнгийн үнэлгээ”-ний тайланг, мөн өдөр 1/19/059 дугаартай “Вертекс Майнинг Партнер ХХК-ийн хэрэгжүүлж буй “ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Төслийн санхүүжилт, зээлийн газрын боловсруулсан зээл олгох саналыг дэмжихэд татгалзах зүйлгүй” гэсэн “Эрсдэлийн дүгнэлт”-ийг,

Хууль Эрх зүйн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2019/74 дугаартай “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох хуулийн шаардлагыг хангаж байх тул төслийг санхүүжүүлэх нь хууль зүйн хувьд боломжтой байна” гэсэн “Хууль зүйн дүгнэлт”-ийг Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргуулж,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн Удирдлагын хорооны ээлжит бус хурлаар дээрх танилцуулга, дүгнэлтүүдийг хэлэлцүүлж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд 33.000.000.000 төгрөгийн зээл олгохыг дэмжин, Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар Зээлийн Удирдлагын хорооны 2019/115 дугаартай дүгнэлт гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд дээрх 2019/115 дугаартай Зээлийн удирдах хорооны дүгнэлт”-ийг танилцуулж, уг хурлаар “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд 33.000.000.000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаартай тогтоол гаргуулсан.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Вертекс Майнинг Партнер” ХХК-тай “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “33 тэрбум төгрөгийг, жилийн 12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай олгох” зээлийн гэрээ байгуулж, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч зээлийн санхүүжилтийг “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд түргэн хугацаанд олгох зорилгоор, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-244 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар “Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгож,

Улмаар Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмон нь гүйцэтгэх захирлаас эрх олгосны дагуу Төслийн санхүүжилт. зээлийн газрын захирлын эрх, үүргийг хавсран гүйцэтгэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар баталсан “Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох” гэсэн өөрчлөлтийг оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 дугаартай тогтоол болон “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банканд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчсөн. Улмаар

“Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн Хөгжлийн банканд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29 526,450,213.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 33,000,000 000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 33.000.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.

Тиймээс уг  гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Түүнийг буруутгаад байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг тодруулах юм бол

“22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байна. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 2-8 жилийн хорих ял оноох юм.

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг шүүхийг үл хүндэтгэсэн хандлага гаргаж байсан удаатай. Тодруулбал гэм буруугийн шүүх хурал товлогдоод байхад тэрбээр гадаадад ажиллаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор эн эхэргийн бусад яллагдагчдад хилийн хориг тавигдахад хүрсэн түүхтэй.

УИХ-ын гишүүн хэдийгээр бүрэн эрхтэй ч өөрийнх нь гэм буруугийн шүүх хурлын үеэр гадаадад улсад ажиллана гэдэг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг хуульчид ярьдаг.

Бид Хөгжлийн банкны гэх энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Бэлтгэсэн:

А.Баярмаа

П.Пүрэвчулуун

Холбоотой мэдээлэл буюу өмнөх цуврал:

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№1/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№2/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№3/

Хавтаст хэрэг: Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн ээжийн компанид зээл гаргаж өгөөд яллагдагчаар татагджээ /цуврал№4/

Хавтаст хэрэг: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 100,000 ам.долларын хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжснөө тайлбарлаж чадаагүй тул яллагдагчаар татагджээ /цуврал№5/

Хавтаст хэрэг: Б.Найдалаа Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа “Бэрэн групп” ХХК-д 44.3 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№6/

Хавтаст хэрэг: ТЕГ-ын хэлтсийн дарга Э.Эрдэнэ Хөгжлийн банкны зээл бүтээж өгөөд 179,000 ам.долларын хахууль авсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№7/

Хавтаст хэрэг: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 62,058,455,541 төгрөгийн учруулсан, 70 сая төгрөг хахуульд авсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал №8/

Хавтаст хэрэг: ‘Таван нүдэн’ Б.Батзаяа гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял авна /цуврал№9/

Хавтаст хэрэг: Алуурчин Б.Махбал Хөгжлийн банкaнд 138,534,947,577 төгрөгийн хохирол учруулсан буюу  ТАВАН хэрэгт яллагдагчаар татагджээ /цуврал№10/

 Хавтаст хэрэг: Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөгжлийн банканд 44,3  тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№11/

Хавтаст хэрэг: Сайд асан Н.Батбаяр 5-12 жилийн ялтай гурван хэрэгт яллагдагчаар татагдаад байна /цуврал№12/

Хавтаст хэрэг: “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№13/

Хавтаст хэрэг: Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбумын зээл олгосон хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№14/

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.