Шатахуун түгээх станцын түгээгч өөрийгөө шатааж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, уг хэрэг Ховд аймагт гарсан байна. Тус аймгийн “Содмонгол” ШТС-д ажиллаж байсан 27 настай эрэгтэй өөрийгөө ШТС-ын хажууд байрлах жорлонгийн гадаа шатаж амиа алдсан байжээ. Одоогоор ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлосон нь тодорхойгүй байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн аж.