Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»2030 он гэхэд Улаанбаатарын иргэд усны хомсдолд орно
Папарацци

2030 он гэхэд Улаанбаатарын иргэд усны хомсдолд орно

Эрхэм админBy Эрхэм админ04/21/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлчүүд 2030 унд гүний усны хомсдолд орох магадлал тун өндөр байна

Учир нь, Улаанбаатарчууд хоногт дунджаар 300 мянган шоо мерт усыг хэрэглэж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Энэ нь одоогийн байгаа нөөцийг байж болох бүрэн хэмжээгээр нь ашиглаж байна гэсэн үг. Тиймээс ундны усны хомсдолд орохгүйн тулд шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй гэдгийг салбарынхан онцолж байна.
Манай улс уул уурхай гэхээсээ илүүтэйгээр яаж усны шинэ эх үүсвэртэй болох талаараа хамгийн их анхаарах нь чухал болоод байгаа аж. Тэрчлэн одоо хэрэглэж байгаа усны хэрэглээ дэндүү үрэлгэн байгаа учраас хаа хаанаа усаа хэмнэх тал дээр анхаарах хэрэгтэй болжээ.

Сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж байгаа асуудал бол саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх явдал.
Гэтэл нийслэлчүүдийг бүх л шат, салбарт нь саарал ус ашигладаг болгоё гэхээр хөрөнгө мөнгөний эх үүсвэрээс гадна техник, технологийн удаан хугацааны шат дараатай шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа юм. Гэхдээ энэ оноос эхлэн үйлдвэрлэл болон уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэгдүүлэх хууль батлагдсан нь ихээхэн дэвшилттэй үзэгдэл. Одоо журмаа боловсруулах шаардлагатай гэнэ.
Өөр нэг онцлох зүйл гэвэл нийслэлчүүдийг ундны цэвэр усаар хангахад голлох үүрэгтэй ажилладаг байгууллага бол Ус суваг ашиглалтын газар. Гэтэл тус байгууллага нэг литр усыг 20 төгрөгний зардлаар олборлодог хэрнээ хэрэглэгчдээс литр тутамд 10 хүртлэх төгрөгний төлбөр авдаг нь тус байгууллагыг алдагдалд оруулахаас гадна иргэдийн усаа хэмнэж хэрэглэх сэтгэлгээг бууруулж байна гээд хэлчихэд буруудахгүй.

Ус чандмань эрдэнэ, бас Нийслэлийн ундны усны нөөц эрс багасч байгаа учраас хаа хаанаа хэмнэх сэтгэлтэй байх шаардлага тулгарч байна уу даа гэлтэй.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.