Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар УИХ-ын гишүүн болж, өдгөө төр барилцах болсон.
Тэрбээр гишүүн болсон даруйдаа амраг хайрт Б.Янжиндуламаа авааль гэргийгээ болгож, төрийн хүндэтгэлийн зоог хүлээн авалтад дагуулж явах нь бий.

Оюутан байхаасаа олонд танигдаж, “одтой” гишүүн гэгддэг Э.Батшугарын харцанд өртсөн шинэ баячуудын тоонд орсон Б.Янжиндулам төрсөн дүүтэйгээ манай папараци дуранд өртлөө.

Тэрбээр өнгөрсөн баасан гаригт “Монгол” киноны нээлтэд төрсөн дүү Doid буюу Б.Доржнанжидтай ирсэн нь олны анхаарлыг татсан юм.

Б.Янжиндулам бүсгүйн хувьд багаасаа спортоор хичээллэсэн, БНСУ-д урлагийн сургууль дүүргэсэн нэгэн юм. Тэрбээр төгсөх курстээ найруулагч, жүжигчин Г.Ундармаад “тоогдож” Амьдарлоги кинонд нь тоглосон.
Их сургуулиа дүүргэж ирснийхээ дараагаар баян амрагийнхаа ивээлээр Зайсангийн үнэтэй, нэр хүндтэй дэлгүүрт брэнд дэлгүүрээ нээсэн билээ.
Сонирхуулахад, Э.Батшугар Б.Янжиндулам нарын хайрын романс үүсээд 5 жил болж буй боловч одоог хүртэл бүл нэмээгүй.
Э.Батшугар гишүүний хувьд гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2013 онд “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигч Төмөрийн охин Т.Дарима охин төрүүлснээр Э.Батшугар аав болсон билээ.


