“Хэлж чадсангүй”, “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” зэрэг дуугаараа танил болсон поп дуучин Бобо буюу Б.Мөнхтогтохыг папараци дурандаа буулгалаа.
Дуучин залуугийн хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнө ид уран бүтээлээ хийж олны хайр хүндэтгэлийг хүлээдэг байв. Харин өнгөрсөн он жилүүдэд нам гүм амьдарсны эцэст саяхнаас олны өмнө дахин гарах болжээ.
Тэрбээр урьдынхаасаа бага зэрэг өтөлсөн ч өөрийн имидж болсон сахлаараа танигдаж байлаа.
Энэ сахалныхаа талаар тэрбээр “Анх “Камертон” хамтлагийн “Зүүд” дууны клипийг үзэхэд Ганаа ах эрүүндээ сахал тавьчихсан байсан л даа. Тэр үед их гоё санагдаад шууд л хэрвээ миний сахал ургадаг юм бол яг ийм сахал тавина гээд ургуулж эхэлсэн. Ахлах ангид ороход сахал ургасан.
Ер нь үзэгчид намайг байнга ийм сахалтай явдаг гэж боддог юм шиг байна лээ. Уг нь үе үе сахлаа авдаг. Сахлаа авсан үедээ клипний зураг авахуулж, янз бүрийн арга хэмжээнд оролцдоггүй. Энэ сахал, халзан толгой, том хар нүд бол Бобо гэдэг дуучны имиж гэж хэлж болно. Одоо бол үсээ ургуулж, өөр хэв маягт шилжиж байгаа” хэмээн нэгэн цагт ярьж байсан түүхтэй.