Нийтийн дууны салбарт тодорч гарч ирэхдээ “Хонхны дуу” гэх дууг дуулж, төмөр уйлуулдаг хүү гэгдэх болсон дуучин Ч.Бат-Эрдэнэ сэргэлэн овсгоотойгоороо алдартай. Айлын бага адтай гэдэг шиг, бие нь жижигхэн ч бэлчээр нь том тэрбээр “Zulak entertainment” тоглолтын үеэр манай папараци дуран онцлон буулгасан юм.
Өнгөрсөн жилүүдэд амьдралын эрхээр алс холын Европт ажиллаж амьдарч байсан.
Өдгөө урлагийнхан дундаа Ээнээ нэрээр алдаршсан түүнд шинэ гарч ирж буй залуу дуучид түүнд тоогдож, тоглолтоо зохион байгуулуулах гэж урт дараалал үүсгэдэг гэсэн шүү.


