Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Явган хүний замын хавтан, авто замын хашлагыг стандартад нийцүүлэхийг зөвлөв
Папарацци

Явган хүний замын хавтан, авто замын хашлагыг стандартад нийцүүлэхийг зөвлөв

Эрхэм админBy Эрхэм админ05/05/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн өнгө үзэмж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэлт, замын даац, иргэдийн тав тухтай амьдрах орчинд нөлөөлж байдаг олон хүчин зүйл бий. Түүний нэг нь явган хүний зам, авто замын хашлага. Эвдэрч сүйдсэн, эмтэрч хагарсан, бутарч үйрсэн авто замын хашлага, явган хүний зам иргэдийн бухимдах, ая тухгүй зорчих хөдөлгөөнд саад болсоор байдаг. Тэгвэл замын хашлага, явган хүний замын хавтангийн чанар, стандарт, гомдол, асуудлын талаар мэргэжлийн байгууллагынхан хэлэлцүүлэг өрнүүллээ. Ашиг сонирхол, авлигын балагтай бүхэн чанаргүй, гүйцэтгэл муу, шахааны бизнес болон цэцэглэсэн байх нь элбэг. Тэгвэл нийслэлийн авто замд жил бүр сольж, нийлүүлэгддэг явган хүний замын хавтан, авто замын хашлага, бордюр дагасан авлига, бэрхшээл, асуудлыг АТГ-аас хөндөн тавилаа.

Хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, Зам, тээвэр хөгжлийн төв, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хотын стандарт, хяналтын газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”, Техник технологийн дээд сургуулийн Барилга замын материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, мэргэжлийн холбоод, иргэн, компанийн захирал, авто замын инженер, барилгын инженер, зураг төслийн мэргэжилтэн зэрэг 50 гаруй төлөөлөл оролцов.

Явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийх нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал стандарт хангасан хавтанг ашигладаг эсэх нь эргэлзээтэй гэлээ. Тухайлбал, жил бүр явган хүний замын хавтанг засахад тодорхой төсөв баталдаг, ажил гүйцэтгүүлэх тендер зарлаж, хяналт тавьсан нэрийдлээр чанаргүй ажлыг хүлээж авдаг, ажил гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа нь тендерт тусгагдсаны дагуу 45 хоног хэдий ч явган замын хавтан тавьж буй “зарим аж ахуйн нэгжүүд ердөө арав гаруйхан хоногт хийж, хуучин хавтанг хуулалгүй, дээр нь 3-4 хуруу орчим элс дэвсээд, шинэ мэт болгон хүлээлгэн өгдөг” нь учир дутагдалтай байна. Авто замын хашлага, явган зам, талбайн хавтангийн төлөвлөлт болон барилгын ажилд тавих техникийн шаардлага, стандартыг хангахгүй байна. Авто замын хашлага, явган замын хавтанг шинэчлэн солихдоо хуучин авто замын хашлага, явган замын хавтанг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүй, хэрхэн шийдвэрлэдэг нь тодорхойгүй байгаа нь авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар АТГ-аас тодотголоо.

Энэ онд хийх тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр 14 байршилд 14,000м2 явган замын тохижилтын ажил, гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд стандарт хангаж, гүйцэтгэгчтэй захиалагч тал нягт хамтран ажиллахыг зөвлөв.

Мөн явган зам, талбайн төлөвлөлтийн үйл ажиллагааг зохих хууль тогтоомжийн дагуу явуулдаг эсэх нь эргэлзээтэй байгаа тул АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг тогтоох, цаашид гарахгүй байхад бодлогын арга хэмжээг авна. Үүний тулд АТГ-аас Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, Авлигатай тэмцэх газар хэрэгжилтэд нь хяналт тавих юм байна.

НУХАЗТЗБҮХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.