“Жонбук 2023” Ази номхон далайн орнуудын Мастеруудын II наадмын Гольфийн төрөлд гурван өдрийн турш 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 45-55 насны ангилалд Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн мөнгөн медаль, А.Тамир хүрэл медаль, 65-75 насны насны ангилалд Н.Цогтоо хүрэл медаль хүртэж монгол улсынхаа нэрийг өндөрт өргөлөө. Тус наадам нь Солонгос улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд 71 улсын 13.000 гаруй тамирчид спортын 25 төрөлд өрсөлдөж байгаагаас Монгол улсын 381 тамирчин 16 спортын төрөлд өрсөлдөж байна.