Камертон хамтлагийн Ганаагийн эхнэр Б.Уянга эхийн алдар одонгоо хүртжээ.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх СХД-ийн одонтой ээжүүдэд эхийн алдар одонг нь гардуулж өгсөн билээ. Тэдний дунд олны танилуудын эхнэрүүд одонгоо зүүсэн нь содон харагдана. Тухайлбал, Камертон хамтлагийн дуучин Ганаагийн эхнэр Б.Уянга эхийн алдар одонгоо энгэртээ зүүжээ. Тэднийх халуун ам бүлээрээ очсон байна.
Б.Уянга нь гурван хүү төрүүлээд дархан бэр болоод нэг охин төрүүлж аавд нь хань гаргаж өгнө гэж зүүдлээч үгүй явлаа гэж хүүхдүүддээ хэлжээ.
Тэрбээр “өнөөдөр Төрийн ордондоо ороод тэнд ирсэн алдарт ээжүүдтэй зэрэгцэн улсынхаа Ерөнхийлөгчөөс одонгоо аваад бодлоо. Энэ улсдаа би чинь гавьяа байгуулснаа тэгэхэд л ээж нь мэдлээ, гэж хүүхдүүдээ хэлээд бас одонгоо зүүгээд гарч ирэхдээ би өөртөө баярлаж бахадхаас илүү ээжээрээ л бахархлаа гэж ээждээ хэлжээ. Ээж нь ийм ухаантай, даруухан эгэл, шулуун шударга гэрэл гэгээ цацруулсан аз жаргалыг бидэндээ харамгүй хайрладаг хүндээ. Хайртай ээж хайрт ханьдаа баяр хүргэе” гэжээ.