Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Чингис хаан” банкны захирал асан С.Сандагдорж, Б.Батхүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Папарацци

“Чингис хаан” банкны захирал асан С.Сандагдорж, Б.Батхүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ЭЦА, АТГ-аас удирдах албан тушаалтнуудыг нь шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлж байсан.

Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр хэргийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүхийнхэн урьдчилсан хэлэлцүүлгийг нь лхагва гарагт товлоод байна.

“Чингис хаан” банкны ТУЗ-ийн албан тушаалтан, хөрөнгө оруулагч Б.Батхүү болон гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байсан С.Сандагдорж нарыг НПГ-аас яллагдагчаар татаад байгаа юм. Тодруулбал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Сандагдоржид Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн бол Б.Батхүүд дээрх зүйл ангиас гадна Тэрэлж дэх “Red rock” амралтын газарт загвар өмсөгч С хэмээх 27 настай бүсгүйг согтуудаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.

“Чингис хаан банк”-ны удирдах албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий, Хөгжлийн банкны зээлдэгч “Вестерн холд” компанийн олон сая ам.долларын гүйлгээг бүрэн шилжүүлээгүй хэрэгт холбогдсон билээ.

Тодруулбал, “Вестерн холд” ХХК-ийнхан “Чингис хаан” банк дахь данснаасаа 2019 оны арванхоёрдугаар сард 10 гаруй сая ам.долларыг БНХАУ-ын “Нингбо” гэх банк руу шилжүүлэх хүсэлт гаргаж, төлбөрийн даалгавар бичсэн байдаг. Гэвч түүнийг нь бүрэн шилжүүлэлгүй 2019 оны сүүлч, 2020 оны эхний өдрүүдэд гурван сая гаруй ам.долларыг БНСУ-ын “Күүкмин” банкаар дамжуулан шилжүүлсэн гэнэ. Харин үлдсэн 6.4 сая ам.долларыг нь өөр гүйлгээнүүдэд зарцуулж, эргэлтэд оруулсан хэрэгт “Чингис хаан” банкны удирдлагыг буруутгаж байгаа юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.