Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Хүнсний Хувьсгал”-ын хүрээнд өрнөсөн үндэсний үйлдвэрлэгчдийн хамтрал, дөрөв дэх удаагийн “Баялаг бүтээгч- Бизнес тур” амжилттай зохион байгуулагдлаа
Мэдээ

“Хүнсний Хувьсгал”-ын хүрээнд өрнөсөн үндэсний үйлдвэрлэгчдийн хамтрал, дөрөв дэх удаагийн “Баялаг бүтээгч- Бизнес тур” амжилттай зохион байгуулагдлаа

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2023Updated:05/30/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл иргэн улс орны дархлаа юм. Тэр ч утгаараа, Дэлхий нийтэд эрүүл хүнсний эрэл хайгуул шинэ тутамд хөгжин буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Энэ хүрээнд Монгол хүн эрүүл байхад анхаарсан бодлого шийдвэрүүд гарсан нь бодит болж, шинэ санаа, шийдлүүд улам бүр өргөжсөөр байна. Үүний нэг нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үүссэн Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ хамтрал “Баялаг бүтээгч- Бизнес тур” аялал дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ дотоодын болон гадаадын зах зээлд амжилттайгаар нийлүүлж байгаа баялаг бүтээгчид бусдадаа туршлага хуваалцсан нь онцлог юм.

Дөрөв дэх удаагийн бизнес аялалд “Очир дагинас” ХХК, “М-Си-Эс Кока Кола” ХХК, “ЯНМАЛ” ХХК-иуд

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг
  • БНСУ-ын Засгийн газрын харьяа “Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар”-ын Монгол дахь төлөөлөгч “KOPIA Монгол төв”-ийн захирал У Мён Гюү
  • “Голомт банк”-ны “Байгууллагын Хөгжлийн Хэлтэс”-ийн захирал Б.Нямдэлгэр
  • “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нараар ахлуулсан 50 гаруй үндэсний үйлдвэрлэгчдийг хүлээн авч, үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа танилцууллаа.

 

“Очир дагинас” ХХК-ийн Экспортын “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр” нь Олон улсын нэр хүндтэй “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” ISO 22000:2005 стандарт болон HACCP стандартуудыг 2017 онд нэвтрүүлж амжилттай баталгаажуулсан ба 2020 онд ISO 22000 стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 стандартыг амжилттай нэвтрүүлсэн юм. Мөн үйлдвэрлэлийн процесс нь түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртлээ эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн орчинд чанар стандартын өндөр хяналтын доор явагддаг. Тэд “Хүнсний Хувьсгал”-ын хүрээнд үйлдвэрлэгчдэд олон талт таатай боломж нээгдсэнд талархал дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

“М-Си-Эс Кока Кола” ХХК нь дотоодын үйлдвэрлэгчиддээ үйлдвэрийн чанар стандарт, байгаль орчинд ээлтэй үйл ажиллаагааны онцлогуудаа хуваалцсан. Мөн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, агаарын бохирдол үүсгэхгүй, түүхий нүүрсний хэрэглээг халсан байгальд ээлтэй хийн зуух болон бүтээгдэхүүний хадгалалтын стандартаа танилцуулан, мэдээ мэдээллээ хуваалцсан.

“ЯНМАЛ” ХХК нь Үндэсний шилдэг үйлдвэрлэгч, дотоодын оймсны зах зээлийн 15 хувийг бүрдүүлэгч бөгөөд байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж, Монгол ноосны үнэ цэнийг таниулахаар ажиллаж байна. Монголдоо оймс үйлдвэрлэлээр хамгийн томд тооцогдох “Янмал” ХХК-ийн хувьд өдөрт 20.000 хос оймсыг үйлдвэрлэх хүчин чаналтай. Үйлдвэрлэлдээ хийн түлшийг нэвтрүүлж нүүрс, цахилгааны ашиглалтыг халж чадсан тэдний хувьд, “Хүнсний хувьсгал”-ыг Монгол хүн эрүүлжиж, цаашлаад худалдан авалт тогтвортой байх хэтийн зорилготой нь яв цав нийцэж байна хэмээн онцолж байлаа.

Өнгөрсөн хугацаанд “Баялаг бүтээгч-Бизнес тур” аяллаар нийт 200 гаруй баялаг бүтээгчид 12 үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Ийнхүү Монгол Улсын Төрийн Тэргүүний санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид “Баялаг бүтээгч- Бизнес тур”-т нэгдэж харилцан туршлага мэдээлэл солилцож, хамтрал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний эхлэлийг тавьсаар байна.

ЭХ ОРОНДОО- ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ХИЙЦГЭЭЕ

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.