Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Мэдээ

УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ

Эрхэм админBy Эрхэм админ06/02/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх, өвчний түүх нээх  “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан өнөөдөр иргэдэд үйлчилж эхэллээ.

Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд нэг цэгийн үйлчилгээ хэсгээс  эмнэлэгт хэвтэх бичиг, 13 А,Б маягт, эмчийн хуудсыг нэг дороос авч, иргэд үйлчлүүлэгчийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах  боломжийг бүрдүүлсэн байна.

Arslan.mn

УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Бид эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт  ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх, эмчлүүлэгчтэй холбоотой тусламж үйлчилгээг төвлөрүүлэх зорилтынхоо хүрээнд Эмнэлзүйн зохицуулалтын албаны “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Эмнэлзүйн зохицуулалтын алба нь эрүүл мэндийн даатгал, төлбөрийн мэдээлэл болон хэвтэн эмчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчний түүх нээх, лавлагаа авах үйлчилгээг нэгтгэж нэг дор авах боломжийг бүрдүүлсэн.

Цаашид Эмнэлзүйн зохицуулалтын албанд хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгч нарыг орны хуваарилалтыг хийх зэрэг бусад үйлчилгээнүүдийг нэгтгэх ажлуудыг хийгдэх юм.

Гадны томоохон эмнэлгүүд ийм жишгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлэг БНСУ-ын KOFIH төслийн хүрээнд Канбуг Самсунг эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлэгт очиж, иргэд, үйлчлүүлэгч нарт ээлтэй, тав тухтай байдлыг хангасан орчныг бүрдүүлэх чиглэлээр туршлага судалж, ийнхүү үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна.” гэв.
Arslan.mn

УХТЭ-ийн Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Т.Сумьяа “ Өнөөдөр шинээр нээгдэж байгаа хэсэг нь манай албаны нэг хэсэг бөгөөд “үйлчлүүлэгчдийг дэмжих хэсэг” юм. Бусад эмнэлгүүдийн хувьд өвчний түүх нээх, төлбөр төлөх, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн асуудалтай холбоотой үйлчилгээ авах хэсгүүд тус тусдаа байдаг бол манай эмнэлэг дээрх үйлчилгээнүүдийг нэг дор буюу нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлснээр онцлогтой.

Манай алба нь Эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээ мэдээллийн цогц гэсэн гурван хэсгээс бүрдэж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Бид хамгийн гол нь иргэн, даатгуулагч нарт тав тухтай орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна.

Нэг цэгийн үйлчилгээний хэсгээс иргэд өвчний түүх нээлгэхээс гадна 13 А,Б маягт авах, эмнэлгийн хуудас авах, төлбөр төлөх боломжууд болон эмнэлэг дотор аль хэсгийг ямар үйлчилгээ авах лавлагаа мэдээллийг авах боломжтой.

Мөн манай эмнэлгийн бусад эмнэлгүүдээс онцлогтой тал нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн хувцас өгдөг бөгөөд үүний бас энэ хэсгээс олгох юм.” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.