Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөтөл тосгоны нийтийн албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Папарацци

Хөтөл тосгоны нийтийн албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Эрхэм админBy Эрхэм админ06/07/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны төрийн байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж дуусжээ. Тодруулбал, тус сумын газрын даамал Ц.Гантөгс албан тушаалаа ашиглаж “Гео инженер сүрвэй” ХХК-ийн захирал Ч.Бат-Эрдэнэд эрх олгосныхоо хариуд 36 удаагийн үйлдлээр хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Тус компанийн захирал Ч.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар холбогдох байгууллагад нь хандсан бөгөөд газрын даамал нь албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Гавшгай ус” ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Ё.Батцэнгэлийг албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж дууссан аж. Тэрбээр эрх мэдлээ хэтрүүлэн “Цацрал сайхан” компанийн нэрээр авлага үүсгэн, зарлагын баримт үйлдэж 6.6, “Баянхан жаргалант” ХХК-ийн нэрээр 9.5, “Даанта” ХХК-ийнхаар 4.7, өөртөө илүү цалин бодож 7.7 гээд нийт 28.7 сая гаруй төгрөг авч, “Гавшгай ус” ОНӨААТҮГ-т хохирол учруулан, эдийн засгийн давуу байдал хувьдаа олж авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ.
Дээрх хоёр албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлээд буй юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.