Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн даргын угаасан мөнгийг эх оронд нь шилжүүлэн авахаар ажиллаж байна
Гэмт хэрэг

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн даргын угаасан мөнгийг эх оронд нь шилжүүлэн авахаар ажиллаж байна

Эрхэм админBy Эрхэм админ06/09/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан, “Жаст групп”-ийн Ш.Батхүү нарт холбогдох хэрэгт олон жил мөрдөх байгууллага, шүүхийн хаалга татсан Г.Амарбат албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.

Тодруулбал, түүнийг 2010-2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн дарга байхдаа тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” гэх компанийнханд үйлчилж тээвэрлэлтийн хуваарийг хүсэлтийнх нь дагуу өөрчилснийхөө хариуд 678 132 ам.долларын хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан юм. НПГ-аас Г.Амарбатад Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан”, 18.6-1-ийн “Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тус шүүх энэ оны гуравдугаар сарын 22-нд түүнд холбогдох хэргийг хэлэлцээд зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй, өөрийн үүсгэн байгуулсан “Гарланд маркетинг” компанийн Латвийн “Ритуму” банканд эзэмшдэг дансаар дээрх мөнгийг хахууль болгож авсан. Ингэхдээ “Трафигура Бехеер Амстердам”, “Таурус Металс”-ын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж болох “Etona investment corp”, “Grinder trade investment LTD”, “Noble phonenix limited” компаниар дамжуулан дансаар шилжүүлүүлж байсан нь тогтоогдсон гэж үзсэн юм.

Мөн нийтдээ 1.7 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг угаасан гэм буруутай гэж шүүх дүгнээд хахууль авсан үйлдэлд нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих, мөнгө угаасан хэрэгт нь зорчих эрхийг нэг жил хасах ял шийтгэсэн билээ. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгочихоод буй.

Бидний авсан мэдээллээр АТГ-ынхан Латвиас Г.Амарбатын хахууль болгож аваад, “Ритуму” банканд нь хувирган угаасан мөнгийг эх орондоо шилжүүлэхээр нэлээд хөөцөлдөж буй аж. Засгийн газрын “5Ш” хөтөлбөрийн нэг “Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд АТГ-ынхан Бүгд Найрамдах Латви Улсын Хууль зүйн яамтай хэлэлцээ хийж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа гэнэ. Латвийн тал уг мөнгийг өгөхгүй, эх орондоо шингээхээр болсон ч манай АТГ-ынхан яриа хэлэлцээ хийсний дүнд Г.Амарбатын албан тушаалаа урвуулж, гадаадын компаниудаас хахуульд авсан, түүнийгээ олон улсаар дамжуулан угаасан гэх мөнгийг нь харь гүрнийхний олз болгохгүй байхаар болсон сурагтай.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.