Дулааны гуравдугаар цахилгаан станцын үнсэн далангаас нас барсан хүний цогцос олджээ.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн … дугаар хороонд нэг хүний цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 06.08-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход 10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй /35-40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцос байсныг амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс, ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.