Төр түмнийхээ хүндэтгэл хүлээж, зүлэг ногоон дэвжээг цагтаа эзэлж зүүний магнайд домог болтлоо гарч, улсын их баяр наадамд тасралтгүй 13 удаа түрүүлж, дээд амжилтыг тогтоож байсан амьд домог Дархан аварга өдгөө УИХ-ын гишүүн хийж байгаа Б.Бат-Эрдэнэ аваргынх гурван охинтой. Голомт залгаж, аавынхаа шийрийг хатаах хүү заяагаагүй ч охидоос нь өвөөгийнхөө амжилтыг эвдсэн хүчирхэг ид хавтай бөх төрөхийг үгүйсгэхгүй юм. Гурван охиноос нь сошиалд хамгийн нээлттэй идэвхтэй байдаг нь Б.Бурмаа юм. Тэрбээр мөн л спортоор хичээллэдэг бөгөөд ганцаараа ч байсан хамаагүй фитнесс заалыг эзэгнэж, дасгалаар хашраадаг нэгэн ажээ. Аваргын хувьд охидуудаа бөхийн удамтай айлд бэр оруулж, цус сэлбэж, удам үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой.
Одоогоор бөхчүүдтэй охидууд нь суугаагүй ч Б.Бурмаа нь Улсын арслан Б.Орхонбаяртай сошиал орчинд нэр холбогдоод л авсан билээ. Гэвч тэр яриа цуурхал төдий байсан бололтой. Аваргын охин Б.Бурмааг бөхтэй суух болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий.