Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн албан тушаалтнуудад ял шийтгэлээ
Папарацци

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн албан тушаалтнуудад ял шийтгэлээ

Эрхэм админBy Эрхэм админ06/15/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн дарга Р.Галбадрах, нягтлан бодогч Б.Алтансүх, нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Т.Амартүвшин нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Тус төв 2019 онд орон тоо дутуу ажилласан атал төсвөөс үлдэгдэл мөнгийг нь ажилтнуудынхаа данс руу шилжүүлэн авч шинэ жил тэмдэглэсэн, үр ашиггүй зарцуулж шал угаагч машин худалдан авсан хэмээн тэднийг буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн “Аами, Таами” тасагт ажилладаггүй хүнд хууль зөрчин цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлж байсан хэмээн яллагдагчаар татсан байдаг. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 22.8-ын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тус шүүх Р.Галбадрах, Б.Алтансүх, Т.Амартүвшин нарт холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд тэдний төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, шал угаагч машин худалдан авсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Ингээд Р.Галбадрахыг албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж хохирол учруулсан гэм буруутайд тооцон, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, нийт 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Харин Б.Алтансүх, Т.Амартүвшин нарын нийтийн албанд томилогдох эрхийг нэг жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Давж заалдах шатны шүүхээс гол зохион байгуулагч, нягтлан бодогч Б.Алтансүхээс нь илүү өндөр ял оноосон гэж дүгнэн Р.Галбадрахын торгох ялыг багасгасан бол Т.Амартүвшинг нь цагаатгасан байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.