Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Танилц: Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад үүсэх Эрүүгийн хэргийн зүйл ангиуд
Гэмт хэрэг

Танилц: Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад үүсэх Эрүүгийн хэргийн зүйл ангиуд

coolBy cool06/16/2023Updated:06/16/20232 сэтгэгдэл5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хэн байхаас үл хамаарч Монгол улсын хууль хүн бүрд тэгш үйлчилнэ. Энэ талаар Монгол улсын Үндсэн хууль заасан байдаг.

Харин энэхүү заалт Хөдөлмөрийн баатар, олноо Гацууртын Л.Чинбат гэгчид үйлчлэх эсэхийг харах үлдээд байна. Тодруулбал, өчигдөр /2023.06.15/ Л.Чинбат Дорнод, Сүхбаатар аймгаас 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн  Цагааннуур сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдаад буйг эх сурвалжууд баталлаа. Мөн малчид болон орон нутгийн удирдлагуудын шаардлагыг үл хайхарч, биед нь халдсан хэрэг гарсан билээ.

Хэргийн газарт цагдаагийн байгууллага, мал эмнэлэг, орон нутгийн захиргаа зэрэг төрийн байгууллагууд ажиллав.

Тэгвэл Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын балмад үйлдэл нь

  1. Хүний амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан
  2. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
  3. Бусдын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн
  4. Худал мэдээлэл цахим орчинд тараасан
  5. Төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл бөгөөд эдгээр нь бүгд Эрүүгийн хуульд заасан зохицуулалттай юм.

Үйлдэл бүрийг дээрх дэс дарааллаар нь эрүүгийн хуулийн заалт авч болзошгүй ялын хэмжээтэй нь хүргэе.

 Автомашинтайгаа адуутай болон мотоциклтой хүнийг дайрч алахаар хөөсөн нь Эрүүгийн хуулийн 10.2.2-д зааснаар яллагдагчаар татагдах үндэслэл болно.

 

10 дүгээр зүйл.Хүнийг алах

… 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүний амь насыг хохироосон бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Л.Чинбатын тохиолдолд хүнийг хөнөөгөөгүй ч хүн амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан гэдэг утгаараа уг ялын дээд хэмжээний 1/3-ийг заавал оноодог. Тэгэхээр П.Чинбатын хүн дайрч алахаар завдсан үйлдэл нь хамгийн багадаа ЗУРГААН ЖИЛИЙН хорих ял авах нь ээ.

 Хүнийг машинаараа хөөж дайрч гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн 11.1, 11.4, 11.6-д зааснаар яллагдагчаар татагдах үндэслэл болно.

11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Л.Чинбатын дайрч гэмтээсэн хүмүүсийн гэмтлийн зэргээс хамааран түүнийг Эрүүгийн хуулийн дээрх заалтуудын аль нэгээр нь эсвэл бүгдээр нь яллагдагчаар татах нөхцөл байдал үүссэн. Дайруулсан нутгийн иргэд доголж байгаа нь зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн гэмтэл авсан байх магадлалтай юм. Хэрвээ дэлгэрэнгүй шинжилгээ өгч ясны хугарал, цууралт болсон нь тогтоогдвол Л.Чинбатын үүрэх ялын хэмжээ нэмэгдэх болно.

 Хөдөлмөрийн баатар П.Чинбат малчдыг алахаар хөөж байхдаа адуу болон мотоциклтой нь мөргөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8.1-д зааснаар яллагдагчаар татагдах үндэслэл болно.

17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Л.Чинбат нутгийн малчдыг малын хулгайч хэмээн өөрийнхөө цахим хуудсанд бичсэн нь Эрүүгийн хуулийн 13.14.1-д зааснаар яллагдагчаар татагдах үндэслэл болно.

Л.Чинбатад шаардлага тавьсан нутгийн иргэд, төрийн эрх бүхий албан тушаалтан гэнэт л малын хулгайч болж хувирсан. Ингэж бодох тайлбарыг Л.Чинбат өөрийнхөө цахим хуудсанд бичсэн.

Харин уг тайлбар худал болох нь хэрэг гарах үед байсан гэрчүүдийн тайлбар, мэдүүлгээс тодорхой байдаг. Тиймээс Хөдөлмөрийн баатар  Л.Чинбатын үүрэх ял дахин нэгээр нэмэгдэх нь тодорхой болж байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Малын өвчин гарсан бүс нутгаас адуу тууж эрүүл бүсэд ирэхэд нь төрийн алба хаагчид эсэргүүцсэн. Энэ нь төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн  хуулийн 23.1 болон 23.7.1-д зааснаар яллагдагчаар татагдах үндэслэл болно.

Л.Чинбатын малын өвчин гарсан бүс нутгаас эрүүл бүс нутаг руу мал тууж ирснийг нутгийн малчид болон төрийн албан  хаагчид эсэргүүцсэн. Тухайн үед ямар албан хаагч байснаас хамаарч Л.Чинбатад Эрүүгийн хуулийн доорх хоёр заалтаар яллагдагчаар татах магадлалтай байгаа юм. Тодруулбал,

23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

23.7 дугаар зүйл.Нийтийн албан тушаалтныг заналхийлэх

1.Нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ташрамд мэдээлэл өгөхөд Төрийн албан хаагчийн тавьсан  шаардлагыг эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн 23.1.1-ээр Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, Nowar хөдөлгөөнийхөнд ял оноосон түүхтэй.

Ямартай ч Хөдөлмөрийн баатар Д.Чинбат ЗУРГААН жилийн ял авах нь тодорхой болж байна. Мөн уг ял дээрээ нэмээд хохирогчдын гэмтлийн зэргээс хамаарч  нэмэлт ял авна. Яллагдагчаар татагдсан бусад үйлдэлд нь ямар ял оноох саналтай байх нь прокурорын үзэмж, гэм буруутайд тооцож ял өгөх нь шүүхийн мэдэх асуудал боллоо.

Бид Л.Чинбатын үйлдсэн энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

2 сэтгэгдэл

  1. Temercheder on 06/16/2023 17:07

    za ta nar honhortoo zeb amidrana suu,L:Chinbatiin hereg ch geh sig eersdee hulgai deerem ni ikheseed hunii nudend ilbaigaas dee,tegeed gaigui yabaa negend ee ataarhasan humuus hunii ner sur ahuid ni haldaj baigaagiin ilrel s dee….minii bodoloor CHinbatad ed herengee l hariuzlagatai hamgaalsan gedeg ni todorhoi…..

  2. Anar on 06/16/2023 19:34

    Хөдөөний жирийн иргэн нэрийн дор хулгай хийж шантаач хийж болохгүй Наад компани чинь маш олон Сэлэнгийн иргэдийг тэжээж цалинтай,ажилтай байлгаж улсад олон сая татюар төлдөг. Ингээд жирийн иргэд гэсэн нэрийн дор ажил хийж байгаагаа харлуулаалаад хэн нэгний хулгай, шантаачийг дэвэргээд байх уу
    Zarig Neguun Сэтгүүлч нар анхаарах хэрэгтэй хулгай том жижиг гэхгүй том компани мал хулгайлдаг ямарч хүмүүжилгүй худлаа ярьдаг ямарч хүмүүжилгүй хүмүүсийг хөгжөөни дэмжиж болохгүй Бүх юм хууль дүрмээрээ л байх ёстой. Энгийн иргэд гэсэн нэрийн дор муу муухай юм хийдэг худлаа ярьдаг зохион байгуулалттай шантаач хийдэг байж болохгүй ээ
    Сэлэнгэ аймагт Чинбат маш их зүйл хийж өгсөн Шантаач залхуу арчаагүй малчид иргэд гэсэн нэр зүйсэн худал харлуулагч нар больж үз Чинбат үнэхээр хөдөлмөрч хүн. Сэлэнгэ аймагт төдийгүй улсад татвар, цалин хөлсөөрөө асар их хувь нэмэр оруулж яваа иргэн Заавал хөдөлмөрлөж яваа нэгнээ ингэж зохион байгуулалттай харлуулах ямар хэрэгтэй вэ Би зүгээр л нутгийн иргэн Гэхдээ хэн юу хийгээд байгааг мэдээд байна Чинбатад тал засаагүй

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.