Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хөрөнгө, орлогоо худал мэдээлсэн Ч.Номин сайдын суудлаа өгөх “болзол хангав”
Гэмт хэрэг

Хөрөнгө, орлогоо худал мэдээлсэн Ч.Номин сайдын суудлаа өгөх “болзол хангав”

coolBy cool06/19/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөдөлмөрийн баатар  Л.Чинбат 2023.06.15-нд  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас  323 адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргдийг дайрч алахыг завдсан хэрэг гарсан билээ.


Уг хэрэг гарах үед “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын жолоодож иргэд, малчдыг мөргөсөн, 2016 онд үйлдвэрлэсэн, мөн онд Монгол Улсад оруулж ирсэн “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл нь охин, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заадаг ч энэ тохиолдолд Соёлын сайдад хамаатуулахаас өөр аргагүй. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд хариуцлага тооцох нөхцөл байдал ч энд ил болж буй юм. Тодруулбал, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Соёлын сайд Ч.Номин ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой албан тушаалтан. Гэтэл тэрбээр ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Тоёота Ланд круйзер-80” нэг” хэмээсэн байгаа.

Харин аавынх нь жолоодож явсан нь “Тоёота Ланд круйзер-200”. Тэгэхээр ХАСХОМ-ээ худал мэдүүлснийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний албаныхан анзаараагүй бололтой. Хэрэв “Ланд круйзер-80”-тай байснаа худалдаж, оныг нь залуужуулсан ч Ч.Номин сайд ХАСХОМ-тээ их хэмжээний өөрчлөлт орж буй учраас тэр даруйд АТГ-т мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа нэг гишүүнд хариуцлага тооцох үндэслэл бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, 5Ш ажиллагаа шударга явагдах, эсэх нь энэ тохиолдлоос ард түмэнд тодорхой болно. Түүгээр ч зогсохгүй Л.Чинбатыг шүүх гэм буруутайд тооцвол Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд зааснаар гэм хорыг барагдуулахад Ч.Номинг ч хариуцлагад татаж болзошгүй юм билээ.

гэмт хэрэг Онцлох улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.