“Би бол туйлын туяа уйтгартай амьдралд чинь өнгө нэмнэ, зүрх сэтгэлийг чинь урж тастана” хэмээн дуулсаар урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсэн репперчин, Еgga хамтлагийн дуучин Г.Уянгадарь охин олон нийтэд танигдсан цөөнгүй уран бүтээлтэй.
Насандаа баймгүй авьяастай гэж үнэлэгдсэн стил имиж нь сүүпэр урт хар гэзэгтэй адтай охин анх удаагаа хүүхдийн зусланд амарч байгаа талаараа сонирхуулжээ. Тэрбээр “Намайг Гансүхийн Уянгадарь гэдэг. 53-р сургуульд сурдаг. Egga хамтлагийн дуучин. Хичээл амарсантай холбогдуулан анх удаа зусланд явж байна. Над шиг анх удаа зуслан явах гэж байгаа хүүхдүүд байна уу. Хамт зуслан явах хүүхдүүд байвал Жавхлант зусланг сонирхоод үзээрэй. Надад хамгийн их таалагдсан зүйлс гэвэл 7 хоногийн өдөр бүр өөр өөр хөтөлбөрүүдтэй, спортыг дэмждэг, ер нь л уйдахааргүй юм шиг санагдсан. Миний явах зуслангийн ээлж 4-р ээлж шүү. Зуныг хөгжилтэй өнгөрүүлцгээе” гэжээ.

