Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Солонгос улсад үйлдвэрлэж байгаа 650 автобусны эхний ээлж долдугаар сарын эхээр орж ирнэ
Папарацци

Солонгос улсад үйлдвэрлэж байгаа 650 автобусны эхний ээлж долдугаар сарын эхээр орж ирнэ

Эрхэм админBy Эрхэм админ06/20/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр /2023.06.20/ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.


Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ /RFID/ нэвтрүүлэх ажлын гүйцэтгэлийн явц байдалтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ. Мөн Нийслэл УБ хотын авто замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зохион байгуулалт, менежментийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудтай танилцаж 9 дүгээр сарын хэт их ачааллаас урьдаж яаралтай зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч ажиллахыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга даалгасан байна. Нийслэлд баригдаж байгаа холбоос зам, замын байгууламжууд, гүүрэн гарц нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг эрчимжүүлэх, нийтийн тээвэрт чөлөөлөх 1-р эгнээг Улаанбаатар хотын бусад гол замууд дээр нэмэгдүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг сонсож, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад нь даалгасан байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд баригдах авто машины зогсоолын бодлого, менежментийн тухай, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн авто паркийн ажлын гүйцэтгэл, явц байдалтай танилцаж эрчимжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад нь өглөө.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын ажлаа аваад нэн тэргүүнд Нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарсан гэдгээ Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар онцоллоо. Үр дүнд нь 2023 онд багтаан Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 90 хүртэлх хувьд хийхээр ажиллаж байна.
Эхний ээлжийн 20 цахилгаан автобус орж ирсэн. Солонгос улсад үйлдвэрлэсэн дараагийн 20 автобус өчигдөр /2023.06.19/ үйлдвэрээс Улаанбаатар руу ачигдсан. Ирэх 7 дугаар сарын эхний 5 хоногт багтаан оруулж ирэхээр төлөвлөж байна.
11 дүгээр сарын 1 гэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн Евро 5 стандартын 600, бага оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 160 автобус нийтдээ 810 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ. “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хууль”-ийн төслийн танилцуулгыг сонслоо. Уг хуулийн төсөлд бусад улс орнуудын авто замын түгжрэл бууруулах хүрээнд эрх зүйн зохицуулалт хийгдсэн сайн туршлагуудыг судалж Улаанбаатар хотын онцлог, иргэдийн соёл, хандлагын ялгаатай байдлыг харгалзан тусгасан гэдгээ онцоллоо.

НУХАЗТЗБҮХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.