Босоо комеди болон долоо хоног тутмын “Weekly Show”-гаараа олонд танигдсан Д.Амартүвшин өөрийн “Монголын либертари нам”-аа байгуулжээ.
Либертари үзэл баримтлалтай гэдгээ олонтаа ярьж байсан ба ирэх сонгуульд өрсөлдөхөөр өөрийн намыг байгуулсан гэнэ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хаягтаа, “Намынхаа нэрийг авчихлаа. Энэ долоо хоногоос 800 хүний гарын үсгээ цуглуулж эхэлнэ. Монголд анхны үзэл санааны идеал нам байгуулахаар шийдэв. Эд нарыг үзэл санааны нам байгуулахыг хүлээвэл үнэхээр бүтэхгүй юм байна” хэмээжээ.