Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн хэрэг прокурорт шилжлээ
Гэмт хэрэг

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн хэрэг прокурорт шилжлээ

coolBy cool06/28/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан О.Батнасанд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. 2016-2020 онд Ховд аймгийн сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан түүнийг 2021 оны наймдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг.

Тэрбээр эл албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр О.Батнасан 2022 оны гуравдугаар сард “Хан-Ажнай” ХХК-тай 27.5 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан аж. Гэвч тухайн компанийнхан ажлаа хийгээгүй, гэрээгээ дүгнээгүй байхад санхүүжилтийг нь бүрэн олгож “Хан-Ажнай” ХХК-ийнханд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм байна. Энэ хэрэгт Ц.Баатарсүрэн гэдэг хүн хамтран оролцсон хэмээн хамт шалгуулсан аж. Хэрэгт холбогдсон хүмүүс “Хан-Ажнай” ХХК-д олгосон мөнгөнөөс 12.9 саяыг нь хувийн дансаараа дамжуулан авсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.

Уг хэргээс гадна “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн байна. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хил давж зугтсан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалын нэг үйлдэлд холбогдуулж Г.Болдбаяр гэх хүнийг 2022 оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ. Тухайн үед эл компанийн оффист хууль сахиулагчид нэгжлэг хийгээд Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх нартай хамт “Фаннили финанс” ББСБ-ын захирал Г.Болдбаярыг яллагдагчаар татан цагдан хорьж шалгасан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Болдбаяр нь Н.Удаанжаргалтай бүлэглэн “Тавантолгой төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төслийн туслан гүйцэтгэгчээр “Турботек” ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ хууль бусаар хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгуулсан юм.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.