Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Номинхолдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн тус бүрээс 440 сая төгрөг гаргуулж, УИД компанид олгохоор болов
Папарацци

“Номинхолдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн тус бүрээс 440 сая төгрөг гаргуулж, УИД компанид олгохоор болов

Эрхэм админBy Эрхэм админ07/05/20231 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны нэхэмжлэлтэй, “Номинхолдинг” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. СЗХ-ноос “Улсын их дэлгүүр” (УИД) хувьцаат компанийн ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгуулах, буруутай албан тушаалтнаас компанид учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөдөр сонин 2017 онд энэ асуудлыг сөхөн уншигчдадаа хүргэж байсан юм. Өөрөөр хэлбэл, СЗХ-ны шалгалтын дүнд УИД ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигчид буюу Ш.Баярсайхан, А.Шагдарсүрэн, Р.Содном, С.Хосбаяр, А.Норсмаа, Б.Ариунжаргал, Н.Батцацрал, Д.Дашцэдэн, Л.Чу­луун­баатар тэргүүтэй хүмүүс нэгдмэл сонир­холтой этгээд болох “Номин холдинг”, “Номин реалтор”, “Номинтав трейд” ХХК-д хэт доогуур ханшаар Улсын их дэлгүүрийн барилгыг түрээслүүлсэн, улмаар ерөнхий түрээслэгч болох “Номин холдинг” болон нэгдмэл сонирхолтой компаниуд нь зах зээлийн ханшаар гуравдагч этгээдүүдэд дамжуулан түрээслүүлсэн, УИД ХК-д өндөр хүүтэй зээл олгосон нь компанийг алдагдалд оруулж, төлбөрийн чадваргүй болгох үндэслэл болжээ” гэсэн байдаг. Олон жилийн өмнөөс маргаж буй эл асуудлыг Улсын дээд шүүх өчигдөр эцэслэн шийдвэрлээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид “Компанийн эрх бүхий албан тушаалтан болох Ш.Баяр­сайхан, А.Шагдарсүрэн, Р.Содном, С.Хосбаяр, А.Норсмаа, Б.Ариунжаргал, Н.Батцацрал, Д.Дашцэдэн, Л.Чулуунбаатар нар нь Компанийн тухай хуульд заасан үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, үндэслэлтэй шийдвэр гаргах, сонирхлын зөрчилтэй хэлцлийн үнийг хуульд заасны дагуу зах зээлийн үнээр тодорхойлох үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн” гэж дүгнэсэн юм.
Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан УИД ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгож, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, Компанийн тухай хуулийн 84.6, 90.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнууд болох хариуцагч дээрх есөн хүн тус бүрээс 440 сая төгрөгийг гаргуулж, УИД ХК-д олгохоор болсон байна. Ингэснээр уг компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдаж буй юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

1 сэтгэгдэл

  1. Сайнзаяа on 07/05/2023 10:34

    УИД-ийн хувьцаа эзэмшигчдэд 1 ч төгрөгийн ноогдол ашиг өгөөгүй бгаа шүү.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.