Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Жил болгон борооны улмаас Улаанбаатарчууд усандаа автаж урссаар байх уу хотын дарга Д.Сумъяабазараа
Папарацци

Жил болгон борооны улмаас Улаанбаатарчууд усандаа автаж урссаар байх уу хотын дарга Д.Сумъяабазараа

Эрхэм админBy Эрхэм админ07/05/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гурван өдөр үргэлжлэн орсон усархаг бороо Нийслэлчүүдийг шалгаж байна. Хаа сайгүй тогтсон их ус, усанд автаагүй газар гэж бараг алга. Машины хамар давсан их ус, эргээ хальсан Сэлбэ гол, бохир ус гээд асуудал тулгарч байна. Хамаг амьтан хараалаа урсгаж, жилийн жилд зун болгон Усанбаатар уртын харайлттай улирлыг үзсээр байх уу гэдэг асуултыг хотын удирдлагуудад тавьмаар байна. Нөгөөтэйгүүр гуравхан өдрийн усан бороо инженерийн бодлогогүй баригдсан чанаргүй орон сууцнуудыг харуулж байна. Өчигдрийн их усан борооны дараах нөхцөл байдлыг олон нийтэд харуулахаар сэтгүүлчид ажиллаж, зарим нь бүр завьтай мэдээ бэлтгэж харагдсан. Энэ бол нулимстай инээдэм байлаа. Ийм нөхцөл байдал жилийн жилд давтагддаг. Нийслэл хотод нэн тэргүүнд шаардлагатай нэгэн зүйл бол автозамын борооны ус зайлуулах шугам юм. Хэдийгээр бид жил болгон өдий төдий мөнгө хөрөнгөөр зам засдаг ч ус зайлуулах шугамаа шийддэггүй нь бараг уламжлал болжээ. Ус зайлуулах шугамаа шийдээгүйгээс болж хот бүхэлдээ усанд автаж хүн битгий хэл машин ч явахад хүндрэлтэй боллоо. Гурав хоногийн бороо өнөөдөр маргааш ч үргэлжлэн орно. Нийслэлчүүдийн замын чанар, стандарт, тэсвэр хатуужлийг шалгаж байна. Ус зайлуулах шугам хоолойгоо яагаад нэмэгдүүлж засдаггүй юм бэ хотын дарга Д.Сумъяабазараа. Жил болгон иргэд нь хараалаа урсгаж, хамаг эд хөрөнгөөрөө хохирч байх ёстой юмуу.
Шүхэр барьж, усны гутал өмссөн хүмүүс тогтоол усан дээгүүр гарах гэж мод чулуу дамжин “балетчин” шиг харайж байна. Энэ бол ойрын өдрүүдийн дүр зураг. Нийслэлийн төвд бол шавар шавхайд суучхалгүй тойрч аргалаад явах ч хажуугаар давхих машинуудаас хувцсаа “хамгаалах” гэж бөөн юм болно. Харин “гээгдсэн” гэр хороололд байдал ямар байгааг төсөөлөхөд ч хүнд. Борооны ус бус шавар шалбааг туулж, зарим нь гэрээсээ гарч чадахгүй боогдсон байдалтай байна.
Бороо орсон үед үүсдэг энэ асуудлыг Нийслэлийн үе үеийн удирдлагууд шийдэж чадаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Жил бүр замын ажлыг хийж, авто замуудыг өргөтгөн засаж, шинээр зам тавьсаар байгаа ч хажууд нь ус зайлуулах хоолой барихаа таг мартаж орхидог нь иргэдийг багагүй бухимдуулж байна. Харин гэр хороололд ус зайлуулах шуудуу, хоолой барьж байгуулах ажил огт хийгддэггүй юм бишүү.
Гадны улс орнуудад заавал ус зайлуулах асуудлаа шийдэж байж тухайн замын ажлыг эхлүүлдэг. Украйн, Польш гэх зэрэг улсуудад энэ нь замынхаа хуулинд зохицуулагдсан байдаг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнуудад нэг км замд 1,5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг ажээ.
Жил болгон ийм байдалтай байх уу. Ус зайлуулах шугам хоолойг шийдэх ёстой мөнгийг нь зусалчихаад байдаг юмуу. Хотын дарга нь “Ус зайлуулах системийг үе шаттай хийж байгаа. Нэмж хийнэ ч гэх шиг. Яасан хийж дуусдаггүй ажил бэ. Дөнгөж 17 хон байршилд ус зайлуулах систем хийсэн байна. Нэмж 8 байршилд хийнэ гэнэ үү. Улсынхаа ажилд хүн ардынхаа аюулгүй амар тайван байдалд ийм хойрго хандмааргүй байна аа, хотын даргаа. Үргэлжилсэн орсон борооны улмаас явах эд анги буюу машин тэргээ эвдэлсэн, усанд осолдож, эрүүл мэндээрээ хохирчихвол хэн хариуцлагыг нь үүрэх вэ, хэнээс хариуцлага нэхэх вэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.