Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улаанбаатар хотын ЗАА-ны хэлтсийн дарга бусдын мөнгөөр зугаацаж байна гэв үү?
Мэдээ

Улаанбаатар хотын ЗАА-ны хэлтсийн дарга бусдын мөнгөөр зугаацаж байна гэв үү?

coolBy cool07/05/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хот даяараа Д.Сумъяабазарыг үзэн ядаж, өмөөрч өмөлзөж байгаа энэ цаг үед хотын удирдлагын багийн нэг нөхрийн аялал зугаалга олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Ч.Рэгзэдмаа гэгч өнгөрсөн таван сард гадаадаар аялж, зугаалсан байх юм. Гэхдээ өөрийнхөө зардлаар бус ажлынхаа хүрээнд хамтран ажилладаг буюу хотын тохижилт цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлтийг хариуцан ажилладаг Охь Мандал ХХК-ийн зардлаар зугаалсан гэх мэдээлэл чих дэлсэх болов. Энэ яриа Хангарди ордон дахь төрийн албан хаагчдаас гарсан яриа.

Хэрвээ үнэн бол албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл буюу эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар ял үүрэх нь баараггүй болно. Тодруулбал эрүүгийн хуулийн

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.

Тэгэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Ч.Рэгзэдмаа хэний мөнгөөр, хэдий орчим санхүүжилтээр гадаадад зугаалсныг шалгаж өгөхийг эрх бүхий албан тушаалтнаас хүсэж байна.

Үгүй бол энэ Ч.Рэгзэдмаа гэгч дахин өөр байгууллагаар аяллаа даалгаад жишиг тогтох вий гэсэн хардлага, таагүй сэтгэгдэл Нийслэлийн удирдлагын багийнхан дунд үлдэх биз ээ…

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Ч.Рэгзэдмаагийн аяллын зургуудаас харцгаая.

сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.