Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргад оноосон ялыг хэвээр нь үлдээлээ
Папарацци

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргад оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

Эрхэм админBy Эрхэм админ07/07/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, энгийн байгууллагад ажиллаж байгаад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийн тушаалаар хурандаа цол хүртсэн Ж.Наранмандах, түүний эхнэр Б.Баярмаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.

Тэд хэд хэдэн хүнийг залилан мэхэлсэн гэж буруутгагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн ял шийтгэсэн юм.

Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан.

Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхлэн авсан гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, хурандаа Ж.Наранмандахад тав, Б.Баярмаад 10 жил хорих ял шийтгэж, эхнэрээс нь 1.4 тэрбум, нөхрөөс нь 669 сая төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор болж, хүүхдүүдийг нь асран хамгаалах үүргийг төрөл төрөгсдөд нь түр хариуцуулсан юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах, Т.Шинэбаяр, Ж.Эрдэнэчимэг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар, хохирогч, иргэний хариуцагч нарыг оролцуулан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ж.Наранмандах, Б.Баярмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.