Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал”-аар овоглохоо больсон уу
Фото

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал”-аар овоглохоо больсон уу

coolBy cool01/30/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Одоогоос хорин жилийн өмнө тайзны урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “Хувьсал” продакшин сүүлийн үед дэлгэцийн бүтээлээрээ урлагийн ертөнцөд цахиур хагалж буй. Дэлгэцийн анхны бүтээлээ гаргахдаа тухайн үед УДЭТ-ын тайзаа ид гялалзаж явсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан авч, жинхэнэ утгаараа хувьсал хийсэн нь ч учиртай.

“Бооцоо” жүжиг, “Жинжиймаа” киногоороо үзэгчдийн танил болсон СТА, жүжигчин Д.Ганцэцэг л гэхэд драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг гардаж явсан туршлагатай уран бүтээлч. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрээр анх танигдсан жүжигчин А.Ганчимэг  алдарт “РомеоЖульетта” жүжгийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Монголын гурав дахь Жульеттагаар тодорч байлаа. Улмаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын урилгаар театрт “данстай” уран бүтээлч болж, үзэгч олны хүндлэлийг хүлээсэн авьяаслаг бүсгүй билээ.

Монголын урлагт найруулагч гэх цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийг манлайлж яваа МУГЖ У.Уранчимэгийн хувьд ч тэр. Уильям Шекспирийн “Гамлет”, А.П.Чеховын “Цахлай” зэрэг театрын урлагийн сор болсон сонгодог бүтээлүүдэд тоглож, тайзнаа алдаршсан чадварлаг жүжигчин маань өдгөө чансаатай найруулагчийн нэг зүй ёсоор тооцогдох болсон билээ. Ийм л авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн цогц болсон “Хувьсал”-ын сонголт ч зөв байж, дэлгэцийн урлагт дахин “мэндэлсэн” гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан хоёр Ганаа “Хувьсал”-аар овоглохоо больсон гэх. Учир нь, тус продакшины “Тэнгэрээс буусан од” шинэ киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тоглосон бөгөөд сурталчилгааны хуудсанд тэдний дүр төрх харагдсангүй. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан хоёр Ганаа сүүлийн үед өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан шинэ бүтээлийн талаар цухас дурдаж буйгаас ч харахад “Хувьсал”-ынхан үнэхээр хоёр тийш болсон бололтой.

            Дэлгэцийн таван ч бүтээлээрээ үзэгч олонд төдийгүй урлагийн ертөнцөд “Хувьсал” хийж чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд үнэхээр тус тусдаа уран бүтээл хийхээр болов уу. Угийн шаардлага өндөртэй, аливаад зарчимч ханддаг гавьяат У.Уранчимэг энэ удаа жүжигчин А.Ганчимэгийг орлуулж, хөөрхөн О.Дөлгөөнийг сонгосон нь хэр зөв сонголт бол… Мэдээж, ирэх сард нээлтээ хийх “Тэнгэрээс буусан од” киногоор нь үзэгчид хоёр залуу уран бүтээлчийг хүссэн хүсээгүй харьцуулж харах нь тодорхой. Хамтдаа байхдаа илүү хүчирхэг байж, хамгийн сайн бүтээлийг хийх байсан гэх нууцхан харууслыг үзэгчдийнхээ зүрхэнд үлдээгээд одсон хоёр Ганаагийн сонголт зөв байсан уу, эсвэл “Хувьсал”-ын сонголт зөв үү гэдгийг харах л үлдлээ дээ. 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.