ЭЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гэргийг Б.Ойгонжаргал гэдэг.Хутагтын нутаг гэгддэг Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн тэрээр GEM Интернэшнл гэх “их айл”-ыг анх үүсгэн байгуулсан бүсгүй.Ц.Цэрэнпунцаг гишүүний гэр бүл уг үйлдвэртээ түшиглэн 2004 онд “Тэргүүн” архины үйлдвэр, 2007 онд “Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 500 гаруй ажилтан ажиллагсадтай үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэрээр Пушки охиндоо амьдрал, бизнесийн аль аль талынх нь багш гэсэн шүү.Тэгвэл наадмын нээлтийн үеэр гэргийн хамт манай дуранд өртсөн юм.
Ц.Цэрэнпунцаг гарьд 30 гарсан идэрмэг насандаа мисс бүсгүйтэй холбогдсон гэх ховын яриа байдаг. Харин хатагтай Б.Отгонжаргал хатан ухаан гаргаж, өрх гэрээ ч, компаниа ч өнгөтэй өөдтэй авч яваа гэсэн шүү.