Монголд насаараа хуулийн салбарыг “атгасан” нэг эрхэм бий. 1996 оноос 2020 он хүртэл Улсын Их Хурлын гишүүний албыг хашсан тэрбээр 4 удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажилласан. Тийм болоод ч тэр үү экс сайд Ц.Нямдоржийн эрх ямба хэтэрсэн бололтой. Хаа ч явсан бие хамгаалагчтай явдаг түүнийг харсан иргэд “гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр монголын төрд ажиллаж байхдаа хууль бус зүйл хийсэн болоод байнга хамгаалагчтай явдаг юм уу” хэмээн жиг жуг гэлцэнэ.
Тэгвэл түүний эрх ямба дэндээд шүхрээ ч өөрөө барьдаггүй гэнэ шүү. Саяхан Үндэсний их баяр наадмаар Төв стадионд ирэхдээ шүхрээ бие хамгаалагчаараа бариулсан байсан нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.