Улаагчны хар нуурын отоглох цэгийн ойр орчмоос 500 килограмм нойлын цаас, постоос гурван тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэж ажиллажээ.
Тухайн байгалийн цогцолборт газрыг цэвэрлэх ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа болон Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид хамтран хийсэн байна.
Иймд иргэд аялж зугаалж явахдаа хогоо байгальд хаяхгүй байхыг уриаллаа.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам