Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН УДИРДЛАГУУД НҮБ-ЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Мэдээ

АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН УДИРДЛАГУУД НҮБ-ЫН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Эрхэм админBy Эрхэм админ07/24/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2023 оны 7 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас (UNIDO) “Аж үйлдвэрийн паркийн удирдлагын сургалт”-ыг Ази номхон далайн санхүүгийн институттэй хамтран БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгууллаа.

Тус сургалтанд Ази, номхон далайн бүсийн UNIDO-гийн гишүүн хөгжиж буй 8 улсын (Бангладеш, Индонез, Лаос, Соломоны арал, Кампучи, Монгол, Филиппин, Тайланд) Аж үйлдвэрийн парк, тус салбарыг хариуцсан яамны төлөөллүүд оролцсны дотор Монгол улсаас ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, “Эмээлт эко”, “Шинэ ховд” аж үйлдвэрийн парк, “Дархан арьс ширний цогцолбор төсөл” зэрэг байгууллагыг төлөөлсөн албаны 5 хүн хамрагдлаа.

Сургалтын хүрээнд нийт 48 цагийн танхимын хичээлээс гадна “Сужоу үйлдвэрлэл, хот төлөвлөлтийн парк”, “Технологийн үйлдвэрлэлийн парк”, “Шанхай хотын төлөвлөлт, чөлөөт эдийн засгийн бүс” чиглэлээр танилцах аялал, сургалт явагдсан байна. Энэ үеэр байгаль орчин, үйлдвэрлэлийн бохирдлын мониторингийн чиглэлээр хэт ягаан туяаны тусламжтайгаар орчны бохирдлын химийн бодисуудын хэмжээг тодорхойлох бүтээгдэхүүн гаргасан ECMUS компанийн бүтээгдэхүүнтэй нарийвчлан танилцуулжээ.

Аж үйлдвэрийн паркийн хөгжлийн цикл, Хятадын аж үйлдвэрийн паркийн хөгжлийн үзэл баримтлал, бүтээн байгуулалт, хандлага, Хятад улсын чөлөөт эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн паркийн хөгжлийн туршлага, Аж үйлдвэрийн парк, чөлөөт бүсийн төсөлд үзүүлдэг UNIDO-гийн дэмжлэгийн тухай, Эко аж үйлдвэрийн паркийн зарчим, хэрэгжүүлсэн жишээ, Аж үйлдвэрийн паркийн байгаль орчны бохирдлын мониторинг, дэвшилтэт технологи, Чөлөөт эдийн засгийн бүсийн оновчтой төлөвлөлт зэрэг сэдвүүдээр дэлхийд тэргүүлэгч мэргэжилтнүүд лекц уншиж, суралцагсад шалгалтанд хамрагдан UNIDO-гоос батламж (Сертификат) олгов.

Сургалтын үеэр манай төлөөлөгчид НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн парк хариуцсан захирал Дежена Тезера, мөн Ази, номхон далайн бүсийн захирал Зао Жи нартай уулзаж, Монгол улсад хэрэгжүүлж буй Аж үйлдвэрийн паркийн төслүүдэд хамтран ажиллах, дэмжлэг хүсэх талаар ярилцлаа.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.