“Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч М.Тэнгистэй таван жил үерхсэний эцэст салах шийдвэр гаргасан жүжигчин О.Цэнгэл дараагийн хайр дурлалтайгаа учирч амьдрал болгосон билээ. Удахгүй шинэ хүлээн авах гэж байгаа болохоор уртын амралтаа авч, Эх орон телевизийн Өглөө хөтөлбөрийг хөтлөхөө больсон.
Харин хөтлөгч бүсгүйн орыг “Эмоци” продакшны жүжигчин Тэгшжаргал залгамжилж өглөө хөтөлбөрийг хөтлөх болов. Жүжигчний карьер хөөж нэг их амжилтад хүрч чадаагүй ч нөхрийнхөө хамтлагийн клипэнд тоглож хаа нэг үзэгдэж байсны ачаар ийнхүү өглөө бүр үзэгч түмэнтэй уулзах болсон тэрбээр ихээхэн хичээж байгаа харагдана лээ.
Хичээгээд байгаарай Тэгшээ минь…