Эрэн хайж байсан 13 настай охин олджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага болон охины ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон байна.
Хүүхдийн эрүүл мэнд хэвийн ямар нэгэн халдлага, дарамт шахалтад өртөөгүй байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 13 настай охины ар гэр болон хувийн мэдээллийг буруу ташаа, худал мэдээлж байгаа тул хүүхдийн эрхийг зөрчилгүй, хүндэтгэлтэй хандахыг хүсье.