Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ц.Хулан: Одоо бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд ч шоронд чихдэг болжээ
Папарацци

Ц.Хулан: Одоо бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд ч шоронд чихдэг болжээ

Эрхэм админBy Эрхэм админ07/27/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есөн жил зургаан сар хорих ял шийтгүүлээд буй яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангаас байр суурийг уншигчдадаа хүргэе.

-Та Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдаж, есөн жил зургаан сар хорих ял сонслоо. Яагаад вэ?

-Би Үндсэн хуулийн 16.16 дахь “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн учраас ийнхүү яллагдаж байна. Миний хэвлэн нийтэлсэн зүйл бол
1. Төрд шүглэсэн зэтгэр нэвтрүүлэг
2. Аравдугаар Богдын наймаа нэвтрүүлэг
3. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн ил захидал.
“Төрд шүглэсэн зэтгэр” нэвтрүүлэгтээ 2018 онд улстөрчид гадаадаас англи хэл дээр оруулж ирэн, УИХ-аар батлуулах гэж байсан шашны эрх чөлөөний хуулийг эсэргүүцэн шүүмжилсэн.
“Аравдугаар Богдын наймаа” нэвтрүүлэгт X Богдоор уул, усаа сүйдэлсэн олигархын хүүхдийг сонгох биш, эгэл ард түмний үр сад дундаас Богдоо тодруулаасай гэсэн үзэл санаатай. Далай ламд бичсэн захидалд ч яг л энэ тухай л байгаа.

-Хамжигч Б.Отгонбаатарын тухайд та юу хэлэх вэ?

-Б.Отгонбаатарыг “Дөрвөлжин үсэг-750” олон улсын хурал зохион байгуулалцсан гэж ялласан. Б.Отгонбаатарын хувьд, миний ч хувьд XIV Далай ламыг хүндэлж, дээдэлдэг. Мөн тэрбээр X Богдыг Гарамжавын хүүхэд гэдгийг огт эсэргүүцдэггүй нь ялгаатай.

-Үзэл бодлынхоо төлөө яллагдан, хэлмэгдэж байгаа гэж таныг ярьцгааж байна.

-Тийм ээ. Хэлмэгдэж байгаа анхны зохиолч нь би биш л дээ (инээв). “Аугаа их Д.Нацагдорж, Б.Ринчен, Р.Чойном… бүр Ф.Достоевский долоон жил суусан шоронгоос өчүүхэн би айх юм алга. Гэм буруугаа хүлээхгүй. Монголын тусгаар тогтнол мандтугай” гэж би шүүхэд эцсийн үгээ хэлсэн. Бас “Ирээдүй анирдахын бадаг” шүлгээ уншсан.

-Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх хэрэг олширлоо. Энэ тухайд таны бодол?

-Би шашнаа хамгаалаад зогсохгүй, газар нутгаа харийнханд сул хаяж өгсөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн 6.2-ыг эсэргүүцсэн. Баримтууд нь ч хавтаст хэргийг минь зузаалж байгаа. Ташрамд хэлэхэд, намайг Хятадын Шинжлэх ухааны академийн хүмүүстэй танилцуулсан этгээд бол өнөөх гадаадын шашны хуулийг Монголд оруулалцсан төрийн албан тушаалтан юм шүү дээ. Энэ хүний гар бариулан танилцуулсан эрдэм шинжилгээний байгууллагынхантай нь Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт олон улсын хурал зохион байгуулсан, бүр аль эрт 2014 онд Хөх хотод худам монгол бичгээр, 2015 онд хятад хэлээр орчуулагдан хэвлэгдсэн Монгол яруу найрагчдын түүвэр, миний өөрийн уран бүтээл хүртэл “тагнуулын үйл ажиллагаа” юм гэнэ ээ.
Би хятадуудаас мөнгө аваагүй шүү. Одоо бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд ч шоронд чихдэг болжээ. Монголын төр яачихав аа гэмээр байна. Шүүх ялласан ч шүүх цагаатгана.

Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан болон түүний өмгөөлөгч нараар хууль сахиулах байгууллагынхан нууц хадгалах баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан учраас илүүг ярьж болохгүй байгаа юм билээ. Гэхдээ цаашид “Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн ил захидал”-ыг нь олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй гэх мэдээлэл бий. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Монголд зочлоход Ц.Хулан “Өнөөдөр” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан агаад тухайн үед түүнээс ярилцлага авахад Далай лам монголчуудад хандан “Архи бага ууж, айргаа тааваараа уу” гэсэн үгээ хэлж байсан түүхтэй.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.