Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номд бичигдсэн. Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөн түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж авсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн хэмээж Э.Содномпилжээд 120 сая төгрөг, 3 өрөө байрны батламж гардуулсан юм.
Тэгвэл Засгийн газраас түүнийгээ одоо болтол өгөөгүй байгаа аж. Энэ талаар тэрээр “ Ишш 3 өрөө байр минь хаана яваа бол 3Г түмэн олонд 3 өрөө байр өглөө гээд зарласан түмэн намайг авсан л
гэж бодож байгаа. Бараг 2 жил боллоо. Эзэндээ түргэн ирЭэ ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ” гэлээ.
Түүний хувьд 2009 оноос хойш пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж эхэлсэн бөгөөд дэлхийн олон рекордыг эвдэж, дэлхийн чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор багтсан тамирчин юм.

