Лүндэгийн Наранбаатар гэгч “Цемент шохой” ТӨХК-ийн захирал болсноор ажилчдыг дураараа халж, солих болсон. Түүний энэхүү халаа сэлгээ балагтай болох нь эхнээсээ нотлогдож зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Д.Оюунгэрэл гэгч ажлын хариуцлага алдсанаас болж дөрвөн сарын дотор ДОЛООН осол болоод байна.
Зургийн тайлбар: Удаа дараа ажлынн хариуцлага алдсан Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Д.Оюунгэрэл
Харин ажлаасаа халагдсан ажилчид шүүхэд үндэслэлгүй халагдсан гэх асуудлаар хандах гэхээр заавал Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн ажилчдын гомдлыг Маргаан таслах комисс хуралдуулах ёстой байдаг аж. Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн зүгээс 2023.04-р сараас хойш удаа дараа боломжит бүхий л шалтгаан хэлж хойшлуулсаар өчигдрийг /2023.08.01/ хүргэсэн юм.
Харин өчигдөр уг хурлыг хийж, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн ажилчид Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээгдлээ.
Төрийн албаны зөвлөлийн хуулиар төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогдсон бол тухайн тушаалыг гаргасан этгээдээс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилд нь эргүүлэн томилдог.
Зургийн тайлбар: Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчид 2023.04-р сард Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шаардлага хүргэж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан.
Өөрөөр хэлбэл Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчид шүүхэд хандаад ялах юм бол Лүндэгийн Наранбаатараас ажилгүй байсан хугацааны цалингаа аваад зогсохгүй хуучин хийж байсан ажилдаа эргэж орох юм. Өмнө нь буруутай этгээд бус төсвөөс ажилгүй байсан хугацааны цалинг гаргадаг байсан бөгөөд Төрийн албаны хуулийн шинэчилэгдэж буруутай этгээдээс гаргуулдаг болсон. Өнөөдрийн байдлаар арав гаруй хүн шүүхэд хандахаар болсон байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа