“Сарнай цэцэг”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд би” зэрэг олон сайхан дуугаараа нэгэн цагт сонсогчдын сэтгэл, зүрхийг догдлуулж явсан ч, хэсэг хугацаанд урлагаас хөндийрөөд байсан дуучин М.Үүрцайх.Тэрээр фенүүддээ зориулж “Хүссэн хайр” хэмээх шинэ уран бүтээлээ цацлаа.Уг дууны клипнээс үзэхэд дуучин бүсгүй маань хуримаа хийсэн бололтой.
Билэгт сайн өдрийг урьтан харж хамаатан садан, найз нөхдийнхээ дунд нам гүмхэн хурим хийжээ.
Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд урлаг гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарч хоёр хүү,нэг охины ээж болсон. Тэрбээр удахгүй бүл нэмнэ.
Бүл нэмэхээсээ өмнө ийнхүү хоёр дахь амьдралынхаа ханьтайгаа харилцаагаа албажууллаа.