Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарт зөрчлийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Тодруулбал, О.Амгаланбаатар нь 2023.08.05-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт Land Cruiser 200 маркийн 0001 ГАА улсын дугаартай авто машинтай зорчиж явахдаа зам дээр үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн замын цагдааг өөрийг нь таньсангүй хэмээн дээрэлхэж хэл үгээр доромжилж байгаад зугтжээ.
Энэ үеэр тэрбээр цагдаагийн албан ёсны шаардлагыг биелүүлэээгүй тул зөрчлийн хэрэг нээсэн байна. Ингэсээр түүнийг гэм буруутай гэж үзвэл торгох юм.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.