Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог үзэсгэлэнт эхнэр, цэцэг шиг дөрвөн сайхан охинтой гэдгийг мэдэхгүй хүн ховор.
Сайн аав, халамжит ханийн тоонд зүй ёсооp багтдаг тэрээр дөрөв төрсөн ч төрөөгүй юм шиг сайхан эхнэрээрээ үргэлж гангардаг.
Анх ихэд нууцлaгдмал байсан түүний гэргий Ганцэцэг сүүлийн үед цахим орчиндоо тун идэвхтэй байх болсон. Өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ гоо сайхан, эрүүл мэнд, зөв амьдралын хэв маяг гээд бүхий л талын зөвлөгөөг харамгүй өгдөг.
Тэрээр охидуудтайгаа тун нээлттэй яг л найзууд шиг байдаг гэсэн шүү. Жүжигчин Бооёо эхнэртэйгээ ханьлaaд 28 жилийг үджээ. Тэрээр өдөр бүрийг л анхных шигээ байлгахыг хичээж эхнэртээ цэцэг гэнэтийн бэлгийг хаpамгүй барьдаг.
Тэгвэл усанд орж байхдаа хүртэл романтик зангаа гаргасныг эхнэр нь сошиалдаа онцолжээ.

