Дуучин Б.Жавхлантөгс гадаадад гарч ажил хийж байгаа монгол залуусын нэг.
Түүний хийсэн пост сошиалаар олны анхааралд өртөж байсан. Урлагаа орхиж харь орныг сонгосон тэрээр “Монголд цалин багатай ажиллаж амьдрах гэж зүдэрч байхын оронд энд ирж ажил хий” гэсэн юм.
Тэрээр Японд амьдарч хийж болох бүх ажлыг хийсээр царай алджээ.Түүний дуугаа дуулаад явж байх үе болон харьд ажил хийж буй зураг хоёрын ялгааг харцгаая.

Тэрээр цахим хуудаснаа:
Өглөөний мэнд найзуудаа. Өнөөдөр яасан муухай гутрангуй сэрж байнаа. нутагтаа очоод юу хийж яаж амьдрах талаар бодож сэрлээ. Нэг л явуургүй юм бичих гэж байна шүү уучлаарай! Бариад идчив таалагдахгүй бол блок хийгээд явчихаарай баярлалаа!
Яг үнэндээ очоод дуулаад явахгүй, ажил хийхээр амьдралд хүрэлцэхгүй энд сурсануудаа хийе гэхээр манайд тийм технологи стандарт байхгүй сайнаар бодход 10 20 жил хүлээнэ миний дарга нарыг идэж дуустал нь хүлээнэ. За тэгээд:
Шүүмжлээд дугархаар шоронд явчихн, Шүлэг бичвэл тагнуул болчихно. Шүтэж зальбирхаар галзуу болчихно, Шүгэл үлээвэл буруутан нь болчихно, Шүүр ажиллагаанд хөөгдөөд гарчихна бүтэхгүй ээ! 5ш шүү!. Хоол идвэл хордоод үхчихнэ, Хойно амьдарвал урсаад үхчихнэ, Хөдөө явхаар осолдоод үхчихнэ. Хүнтэй муудвал зодуулаад үхчихнэ Хүйтэн болхоор угаартаад үхчихнэ. 5 хүүр ажиллагаа юм уу хаашаа юм!! Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье!Гээд бодоод байсан чинь та нар минь ер нь яаж ингэж амьдарч чадаад байнаа??? Үнэхээр л тэнгэрлэг ард түмэн юм даа! цэг таслал нь зөв байна уу сум даргаа??? Үг үсэг нь алдаатай байна уу мундаг уу даа???шүүгээд байгаарай!
Тэхдээл би очиж Өөхтэй махаа чанаж идэж өртэй ч гэсэн Монгол сайхан нутгаараа аялмаар байнаа намар болсонч наадмаар байна намайг тоохгүй ч гүймээр байна. Дэндүү сайхан нутагтай ч дээрэлхүүлж дуусдаггүй ард иргэдтэй Дэбил нь дэндсэн дээдэс дарга нартай хүн дээ би.
Өөр ч тайван дөө” гэлээ.

