Гурван тэрбумын барьцаа үлдээгээд гаднын улс руу явсан гэх Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ
Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хилийн хоригоо цуцлуулаад Сингапур руу эмчилгээнд явсан юм
Тэгвэл гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээгээд гаднын улс руу явсан гэх Д.Эрдэнэбилэг нь эх орондоо ирсэн бололтой. Учир нь прокуроос түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналын шүүхэд хүргүүлсэн байна.