Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үерийн даланд барилга барьсан үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгана
Папарацци

Үерийн даланд барилга барьсан үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/17/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, уг газруудад барилга, байгууламж барих үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу харьяа байгууллага, албан тушаалтнаас баримт, тайлбар, холбогдох материалыг гаргуулан авсан байна.

Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, холбогдох судалгаа, нотлох баримттай танилцан, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон байдалд  дараах арга хэмжээг авч ажиллажээ.

Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд, хууль тогтоомж зөрчин үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн байна.

Мөн үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ болон хэрэгжүүлж байгаа ажлыг тухай бүрт нь нийтэд мэдээлж байхаар болсон байна.

Эх сурвалж: УЕПГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.