Гавьяат дасгалжуулагч С.Тулга: Эхнэр гурван охиндоо хэзээ ч гаргаж үзээгүй цаг заваа зарцуулсан 7,8 охиныгоо муулуулж байгааг хараад тэссэнгүй.
Сайн уяачид морьдыг хурдлуулж, ялалт амжилт хамтын бүтээл болж ирдэг юм. Шигшээ багт байгаа охидууд дэлхийн зэрэглэлийн USA, FRANCE, AUSTRALIA, CHINA, JAPAN гэх мэт багуудтай энэ тэнцүү 3х3 гэдэг хүнд хэцүү төрлөөр өрсөлддөг.
Алчуур нөмөрсөн ИРАНд нугалуулж хуглуулж, бүдүүн бүдүүн Индонезийн багт ингэж сүнсгүй хожигдоно гэж зүүдэлж ч явсангүй. 1,2 Сэнгүр уугаад орсон ч хожиж болохоор багууд юм. Тоглогч тамирчид бол хаана ч гологдохгүй ур чадвартай боломжийн тамирчид юм.
Шинэ гарсан холбоо бол сэтгэл зүрх бэлтгэл хангамж хангалт Монголын сагсан бөмбөгт түүхэндээ байгаагүйгээр янзын сайхан хүссэн бүх зүйлсээр хангасан гэж сонссон.
Шигшээ багийн алба, дасгалжуулагчдын баг минь хүний юманд, үнэгүй юманд хүрз барьсан гамин шиг битгий хандаж бай. Цаана чинь Монгол гэж зовж гаргаж ирсэн сагсан бөмбөг брэнд ази дэлхий дээр байгаа юм. Спортод ганц үнэн бол чи юу мэдэж чаддаг бүхнийг ямар ч шүүлтүүргүй ард түмэн Монгол түмэнд бодитоор харуулдаг юм.
Тэр Индра гэдэг охиныг чинь WORLD CUP 2023 дээр авж явсан жижиг жижиг алдаа байсан засаад аваад явж болж л байсан. Алмааз эрдэнэс анх байгалиас олдохдоо тийм гоё биш байдаг. Өнгөлөөд өөлөөд засаад үнэт эрдэнэсийн чулуу болдог юм. Энэ шигшээ багт зайлшгүй байх ёстой байсан. Бас л нөгөө нүдний далд мундаг долоодог, долигнодог, хорон хорон хорчидын хор л байх.
Би ажиллаасаа хөөгдсөндөө гомдолж бичсэнгүй шүү, амьдрал эхнэр гурван охиндоо хэзээ ч гаргаж үзээгүй цаг зав зарцуулсан 7,8 охиныгоо мууг үзэж муулуулж байгааг хараад тэссэнгүй шүү. Бас хамгийн муу муухайгаар харагдаж байгаа Монгол улс минь юм.
Team Mongolia. Бид Нэг Баг. Бид Нэг Улс.