Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»СТАТИСТИК: Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 1.5%-аар өссөн бол зарлага 9.9%-аар нэмэгджээ
Папарацци

СТАТИСТИК: Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 1.5%-аар өссөн бол зарлага 9.9%-аар нэмэгджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/18/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны хоёрдугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.

Тэрбээр “Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн.

500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 нэгж хувиар өссөн мэдээтэй байна” хэмээв.

Харин өрхийн сарын дундаж зарлагын тухайд “Өрхийн сарын дундаж зарлага 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 390 мянган төгрөгөөр буюу 21.7 хувиар, өмнөх улирлаас 259.6 мянган төгрөг буюу 13.3 хувиар нэмэгдсэн байна.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт зарлагын хэмжээ 9.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 92 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн” гэдгийг хэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.