Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Г.СУНДУЙ: ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН 4.9 ТЭРБУМ ХОХИРЛЫН 87 ХУВИЙГ ГААЛИЙН ЗӨРЧИЛ ЭЗЭЛЖ БАЙНА
Папарацци

Г.СУНДУЙ: ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН 4.9 ТЭРБУМ ХОХИРЛЫН 87 ХУВИЙГ ГААЛИЙН ЗӨРЧИЛ ЭЗЭЛЖ БАЙНА

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/18/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэгбүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээсзөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудынэрх бүхий албан тушаалтнуудаас төр, нийтийнашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөргаргуулах албадлагын арга хэмжээг хэрхэнхэрэгжүүлж ажиллаж байгааг 2023 оны эхнийхагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаартус хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйтайцөөн хором ярилцлаа.

–Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч. Хэчнээнзөрчлийн хэрэг бүртгэгдэж, хохирол нөхөнтөлбөрийг хэрхэн барагдуулдаг юм бол?

– Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэгбүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээсзөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий84 байгууллагын 1333 зөрчлийн хэрэг бүртгэх эрхбүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналттавьж ажилладаг. Зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөнтөлбөрийг барагдуулахад анхаарах ёстой. Энэтөрлийн албадлагын арга хэмжээг зөрчлийн хэрэгбүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуупхэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг судалсан.  

Бид 2023 оны эхний хагас жилд нийт 3429 зөрчлийнхэрэгт хяналт тавьж ажиллалаа. Үүнээс төр, нийтийнашиг сонирхолд 4.9 тэрбум төгрөгийн хохиролучруулсан 94 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан байна. Судалгаагаар төр, нийтийн ашиг сонирхолд учирсан516.6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг зөрчилүйлдсэн хүн, хуулийн этгээд хуульд заасан хугацаандбиелүүлээгүй буюу хохирлоо төлөөгүй ньтогтоогдсон.

–Ямар зөрчлүүд дийлэнх гарч байна вэ?

–Судалгаанд хамрагдсан зөрчлийн хэргийн 49 хувийгбайгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмынэсрэг зөрчил эзэлж байна. Харин Гаалийн тухайхууль зөрчих зөрчлийн улмаас төр, нийтийн ашигсонирхолд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсанбайгаа нь нийт хохирлын 87.6 хувийг эзэлж байна.

Тодруулбал, гаалийн татвараас зайлсхийх зорилгооргаалийн хилээр бараа дутуу мэдүүлэх, барааны тоо, хэмжээг бууруулах, мөн агнуурын бүс нутгаас бусадгазар, хориглосон хугацаанд амьтныг барих, агнах, тээвэрлэх зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

–Судалгаагаар зөрчил шалган шийдвэрлэхажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байна уу, таэнэ талаар мэдээлэл өгөөч?

– Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албантушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийнэтгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайндураар биелүүлнэ” гэж заасан. Дээрх үүргээбиелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албантушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмааралбадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргахаарзохицуулсан байдаг.

Судалгаагаар иргэн, хуулийн этгээдээс шийдвэрийгхугацаандаа биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэргүйцэтгүүлэх журмаар албадан гүйцэтгүүлэххүсэлтийг шүүхэд гаргаагүй, хуульд заасан чиг үүргээзохих ёсоор хэрэгжүүлээгүй нөхцөл байдалтогтоогдсон. Илэрсэн зөрчлийг арилгуулах, давтангаргахгүй байх, шийдвэрийн биелэлтийг хуульдзаасан журмын дагуу тооцох, албадан гүйцэтгүүлэхажил, арга хэмжээг авхуулахаар хугацаатай албанбичгийг Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотдахь гаалийн газар, Нийслэлийн онцгой байдлынгазар, Нийслэлийн байгаль орчны газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрынхамгаалалтын захиргаа, Нийгмийн даатгалынерөнхий газруудад тус тус хүргүүлээд байна.

– Та шүүхэд хүсэлт гаргах, шүүхийн шийдвэргүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх талаардээр дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

– Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн хүн, хуулийн этгээдхуулийн хүчин төгөлдөр болсон эрх бүхий албантушаалтны шийдвэрийг хууль болон шийдвэртөөрөөр заагаагүй тохиолдолд тогтоосон хугацаандбиелүүлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ тогтоосонхугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэргүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр тухайналбан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргаж, шүүх үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээргүйцэтгэх хуудас бичдэг. Энэ шүүхийн гүйцэтгэххуудсыг үндэслэн явуулж байгаа ажиллагааг хэлжбайгаа юм. Мөн адил прокуророос дээрх шийдвэргүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьжажилладаг.

​

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.